Энэ жилийн арваннэгдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд 838 метр өндөр “Sky City” нэртэй барилгыг Гуанжоугоос хойш орших Чанша хотод барихаар болжээ. Уг барилга нь Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайд орших, одоогоор дэлхийн хамгийн өндөр буюу 228 метр “Burj Khalifa”-гаас арван метрээр өндөр болох юм. Барилгын нийт төсөв 628 сая ам.доллар ажээ.
Энэ нь “Burj Khalifa”-г барьсан 1.5 тэрбум ам.доллараас хамаагүй бага зард лаар барьж байна гэсэн үг. “Burj Khalifa”-г зургаан жил барьж ашиглалтад оруулсан бол “Sky City”-г түүнээс 24 дахин бага хугацаанд босгох юм. “Sky City” нь 220 давхар, нэг сая шоо метр талбайтай, 104 цахилгаан шаттай байх аж. Тус барилгыг худалдааны төв, эмнэлэг, оффис, зоогийн газар болон орон сууцны зориулалтаар ашиглах юм байна.
Ө.Цэрэнчимэд