ХБНГУ-ын Майн дахь Франкфурт хотоос Туркийн Анкара хот руу нисэж явсан “SunExpress” компанийн “Boeing-737” маркийн онгоц Румыний нийслэл Бухарест хотын олон улсын нисэх онгоцны буудалд яаралтай газарджээ. ИТАР-ТАСС мэдээлснээр, хоёр зорчигч онгоцны үйлчлэгч эмэгтэй рүү дайрснаас буулт хийхэд хүрсэн аж.
Онгоцны нисгэгчид яаралтай газардах зөвшөөрөл хүссэний дараа “Генри Коанда-Отопень” нисэх онгоцны буудалд цагдаагийн ажилтнууд, түргэн тусламжийн эмч нар ирсэн тухай эх сурвалж онцолжээ. Түүнээс үзэхэд, он гоцонд байсан хүмүүсийн хэн нэг нь гэмтэж бэртсэн байж магадгүй аж.
Үйлчлэгч рүү дайрсан гэх зорчигчид нь Туркийн иргэд бөгөөд Румыний цагдаагийн ажилтнууд тэднийг байцааж буй гэнэ.
Х.ОД