Гаднынхан амьдрахад халааснаас нь хамгийн их мөнгө “чангаадаг” дэлхийн хотоор Токио шалгарлаа гэж ВВС мэдээлэв. “Mercer Human Resourse Consulting” компаниас эрхлэн явуулсан судалгааны дүнгээр, Анголын нийслэл Луанда Японы нийслэлд байраа тавьж өгч, өөрөө хоёрдугаарт бичигдсэн байна.
Ам.долларын эсрэг иенийн ханш чангарснаар бусад валютаар цалинждаг гаднын мэргэжилтэн, фирмийнхний хувьд амьдралын өртөг мэдэгдэхүйц өндөрсжээ. Японы өөр нэг хот Осака чансааны гуравдугаарт орсон байгаа нь үүний бас нэг нотолгоо. “Айргийн тав”-д багтсан үлдсэн хоёр хот нь Москва, Женев.
Хойд хөршийн нийслэлийн сүүлийн жилүүдэд өртөг өндөртэй дэлхийн хотуудтай ана мана өрсөлдөж буй жишээ өнөө жил давтагдан, 2011 онд эзэлсэн дөрөвдүгээр байраас ухарсангүй. Ази, Номхон далайн бүс нутагт хаяа хатган цэцэглэж буй эдийн засгийн өсөлт энд оршин суугаа гадаадын иргэдийн зардлыг хэрхэн ахиулж буйг дараах жишээнээс харж болно. Хятадын Шанхайд байр ны зардалд зарцуулах мөнгө 73 ху виар өссөн бол, нийслэл Бээ жинд түрээсийн үнэ 15 хувиар нэмэгджээ. Дэлхийн хөрөнгийн хамгийн үнэт зах зээл ноёрхдог Хонконгод түрээсийн ханш 23 хувиар өгсөн, унтлагын хоёр өрөөтэй орон сууц гэхэд 7039 доллараар үнэлэгдэж байгаа аж.
Mercer дэлхийн 214 хотыг судал гаандаа хамруулан, 2011 оны гуравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацааны үнэ ханшийг авч үзжээ. Үүнд орон сууцны түрээс, хүнс, шатахуун гэх зэрэг 200 гаруй бараа, үйлчилгээ багтсан. Азийн хотуудаас ялгаатай нь, евро бүсийн эдийн засгийн хямрал гаднынханд ашигтай тусч, Европын олон хотод амьжиргаа ны өртөг хямдарчээ. Францын нийслэл Парис 10 байр алгасч, 37 дээр буусан байхад, Ром найман байраар ухарч 42-т, өрөнд баригдсан Грекийн Афин бүр 24-өөс 77 дугаар байр руу “нисчээ”.
Британийн Лондон 18-аас 25 дугаар байранд гулсав. Парис, Ром, Берлин, Мадрид гээд орлого буурч, ажилгүйдэл хүрээгээ тэлж буй Европын хотуудад орон сууцны түрээсийн үнэ буурсныг Mercer-ийн тайланд дурджээ. Мэдээж хэрэг, үнэ ханшид хамгийн гол нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол валютын ханш. Тавдугаар сард оргилдоо тулснаас хойш еврогийн ханш 16 хувиар суларчээ. Харийнханд амьдрахад хамгийн хямд газар бол Пакистаны Карачи аж. Токиод оршин суухаас гурав дахин бага зардлаар энд амь зууж болох юм байна.
Х.ЭНХ