Хавайн эргийн арлууд удахгүй хогноосоо салж, цэвэрхэн болох нь. Учир нь Хавайд нэг удаагийн гялгар уут хэрэглэхийг хоригложээ. Хэдийгээр энэ тухай хуульчилж амжаагүй ч одоогоор дөрвөн газарт хэрэгжүүлээд эхэлсэн байна. Гялгар уутыг хэрэглэхийг хориглосон ч зарим газар цөөн тохиолдолд ашиглахыг зөвшөөрч байгаа гэнэ.
Үүнд амьд загас, эм, эм зүйн бүтээгдэхүүн худалдаалах, хуурай хими цэвэрлэгээний үйлчилгээ, хөлдөөсөн хоол хадгалах, сонин хүргэх зэрэгт ашиглаж болох аж. Гэвч дахин задрах боломжгүй болон эргүүлэн ашиглаж, боловсруулж болохгүй гялгар уутыг худалдаачид өдөр тутам ашиглаж, зөрчил гаргасаар байгаа юм.
Д.ДЭЛГЭРМАА