Францын Парламентын доод танхим буюу Үндэсний хурлын гишүүдийг сонгох санал хураалт өчигдөр боллоо. Нэг мандаттай, мажоритар системээр явагдсан санал хураалтын дүнд францчууд Үндэсний хурлын 577 гишүүнийг тодруулсан бөгөөд тэдний 11-ийг нь хилийн чанадад амьдарч буй иргэд сонгосон байна.
Сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад 6600 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд нэг тойрогт дунджаар 11 нэр дэвшигч ногджээ.
Эхний шатанд нэр дэвшигч дийн аль нэг нь үнэмлэхүй олонхын санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр, эсвэл 12.5 хувиас дээш санал авсан бүх нэр дэвшигч энэ сарын 17-нд болох хоёрдугаар шатанд өрсөлдөх аж.
Эдийн засгийн хямралын эсрэг арга хэмжээ авахдаа алдаа гаргасан Ардын хөдөлгөөний төлөөх холбоо (UMP) энэ удаагийн сонгуульд амжилт гаргах магадлал бага гэдгийг ажиглагчид онцолж байна. Харин сонгогдсон цагаасаа үлгэр жишээч Ерөнхийлөгчийн имиж бүрдүү лэхээр ажиллаж буй Франсуа Олланд болон социалистуудын нэр хүнд сонгогч дын дунд өндөр байгаа аж. Гэсэн ч Үндэсний хуралд олонх болохын тулд социалистууд 289 суудал авах ёстой бөгөөд эвсэл байгуулахг үйгээр ялалт байгуулахад түвэгтэй гэнэ.
Ногоон намынхан социалистуудтай эвсэл байгуулахад татгалзах зүйлгүйгээ илэрхийлжээ. Социалист нам ба түүний холбоотнууд Парламентын доод танхимын сонгуульд олонхын санал авсан тохиолдолд өнгөрсөн сард байгуулагдсан Засгийн газрын танхимд өөрчлөлт орох магадлал бага, үгүй бол огцорч магадгүй нь.
АФГАНИСТАНААС ИРЭХ САРД ЦЭРГЭЭ ТАТАЖ ЭХЭЛНЭ
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Афганис танаас цэрэг гаргах хугацааг наашлуулах хүсэлтэй буйгаа илэр хийллээ. Тэрбээр “Афганистанаас цэргээ гаргах ажил лагаа ирэх сараас эхэлж, 2013 оноос өмнө дуусна. Тэр хүртэл энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах чанд арга хэмжээ авна” гэжээ. Өнгөрсөн бямба гаригт НАТО-гийн эн хийг сахиулагчид руу террористууд дайрсны улмаас Францын дөрвөн цэрэг амиа алдсан юм.
Х.ОД