Утас, түрийвч, түлхүүрээ хаа нэгтээ тавьчихаад олохгүй тохиолдол их гардаг. Тэгвэл АНУ-ын Виржинигийн их сургуулийн эрдэмтэд “гэрийн гүүгл” буюу кинсайт программыг зохион бүтээжээ. Энэ программыг ашиглахын тулд өрөө бүрт бичил камер байрлуулах хэрэгтэй бөгөөд эд зүйлсийг хэлбэр дүрсээр нь хайдаг юм байна. Гэхдээ программыг ашиглахын өмнө эд зүйлсээ урьдчилан таниулж, бүртгүүлсэн байх шаардлагатай аж. Зохион бүтээгч Шахрар Ниржон “гэрийн гүүгл”-ээ улам боловсронгуй болгохоор ажиллаж байгаа бөгөөд удахгүй худалдаанд гаргах гэнэ.
Ж.БИНДЭРЪЯА