Оросын Ар Кавказын дэд бүтцийг хөгжүүлэх, амралт, жуулчлалын газар байгуулахад БНХАУ гурван тэрбум ам.дол ларын хөрөнгө оруулахаар холбогдох баримт бичигт гарын үсэг зуржээ. Амралт, жуулчлалын газрыг барих ажлыг хариуцаж буй “Ар Кавказын амралтын газар” компани Хятадын “Dalian Wanda Group” корпораци, “China Oceanwide Holdings” групптэй энэ талаар тохиролцжээ.
“Ар Кавказын амралтын газар” компанийн Захирлуудын зөвлөлийн тэргүүн Ахмед Билаловын хэлснээр, Умард Кавказын Холбооны тойрог, Краснодарын хязгаар, Адыгейн бүгд найрамдах улсад орон сууц, худалдааны төв, зочид буудал барих төсөлд хятадуудтай хамтрах гэнэ. Түүнээс гадна “Ростуризм” компани Хятадын аялал жуулчлалын газартай Ар Кавказад очих жуулчдын тоог 30 хүртэлх хувиар нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцжээ.
“Ар Кавказын амралтын газар” компани Дагестан, Хойд Осет, Адыгей, Кабардино- Балкар, КарачаевоЧер кесст 102.5 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай зочид буудал барьж, 1000 км урттай зам тави хаар төлөвлөж байгаа. Ингэсний дүнд ажлын 330 мянган байр бий болгож, 600 тэрбум рублийн хөрөнгө оруулалт татна хэмээн тооцоолж буй.