АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Миннесота мужид айлчлахдаа, уулын чулуулгийн “Honeywell” үйлдвэрт ажлын байр нэмэгдүүлэх талаар илтгэл тавьсан. Энэ үеэр Рочестер хотын дунд сургуулийн тавдугаар ангийн сурагч Тайлер Салливан энэхүү уулзалтыг сонирхохоор анх удаа хичээлээ таслан, аавыгаа дагаж явжээ.
Хүүгийн аав Райан Салливан АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний ахмад дайчин бөгөөд “Honeywell” үйлдвэрт ажилладаг аж. Тайлер аавтайгаа хамт урд талын эгнээнд зогсож, Б.Обаматай гар барьжээ. Ерөнхийлөгч цааш явахаа түр азнаж, хүүтэй хэдэн үг сольсон байна. Тэрбээр Тайлерыг өөртэй нь уулзах гэж хичээлээ тасалсныг мэдээд, багшийнх нь нэрийг лавлан, Ерөнхийлөгчийн албаны тэмдэгтэй цаасан дээр дорх зурвасыг бичиж өгчээ.
Үүнд “Ноён Акерман, Тайлерыг уучлаарай, тэр надтай хамт байсан юм. Ерөнхийлөгч Б.Обама” хэмээсэн байна.