Их Британийн Хатан хаан II Элизабета Төр барьсны 60 жилийн ойн баярт зориулан Темза голд парад зохион байгуулжээ. Хаммерсмитийн гүүрээс Тауэрийн гүүр хүртэл хөвсөн хөлөг онгоцуудын 670 нь бариандаа хүрч, үлдсэн нь замын дундаас буцсан аж. Усан парадад 1100 завь, хөлөг онгоц оролцсон байна. Энэ арга хэмжээг хамгийн олон хөлөг онгоц оролцсон парад хэмээн Гиннесийн дээд амжилтын номд бүртгэхээр болжээ.
Дашрамд сонирхуулахад, II Элизабета хамгийн олон жил хаан ширээнд суусан Хатан хаан, хамгийн олон буюу 45 орны мөнгөн тэмдэгт дээр дүрийг нь мөнхөлсөн, хамгийн баян (310 сая фунтийн хөрөнгөтэй) Хатан хаанаар тодорч, Гиннесийн номд орсон юм.