БНАСАУ өөрийгөө “цөмийн гүрэн” хэмээн зарлаж, Үндсэн хуульдаа холбогдох өөрчлөлт оруулсан тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Токиод төвтэй, Пхеньяны талыг баримталдаг “Тёсэн цу син” агентлагийн мэдээ гээр, одооноос Хойд Солонгосын Үндсэн хуулийг “Ким Ир Сений Үндсэн хууль” гэж бус, “Ким Ир Сен-Ким Чен Ирийн Үндсэн хууль” хэмээн нэрийдэхээр болжээ. Тус улсын шинэ лидер Ким Жөн Ун 2011 оны сүүлээр таалал төгссөн өөрийн эцэг Ким Чен Ирт ийнхүү хүндэтгэл илэрхийлэхийг хүссэн байна. Пхеньяны Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах болсныг ажиглагчид тус улс өө- рийгөө цөмийн гүрэн хэмээн олон улсад хү лээн зөвшөөрүүлэх эрмэлзэлтэй буйтай холбон тайлбарлажээ. Өөрчлөлтийг энэ оны дөрөвдүгээр сард болсон БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганаар хэлэлцэн баталжээ. Анх 1972 онд баталсан Хойд Солонгосын Үндсэн хуульд 1992, 1998 болон 2009 онд тус тус өөрчлөлт оруулж байв. 2006, 2009 онд цөмийн туршилт хийсэн БНАСАУ ойрын үед газар доогуур дахин цөмийн зэвсэг туршиж болзошгүй байгаа талаар Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын яам мэдэгдээд байгаа.