Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Лалын ахан дүүс” хөдөлгөөний Эрх чөлөө, шударга ёсны намаас нэр дэвшсэн Мохамед Мурси мягмар гаригт хийлгэсэн хэвлэлийн хурал дээр “Сайд нарын танхимд улс төрийн хүчнүүдийн төлөөллийг өргөнөөр оролцуулна” хэмээн мэдэгдсэн тухай ВВС мэдээлэв. Тус нам эвслийн Засгийн газар байгуулах асуудлаар бусад намтай ярилцаад эхэлжээ.
Засаг бүрдүүлэх үүрэг өөрт нь ногдож гэмээнэ хүүхэд, эмэгтэйчүүдийг ч анхаарлын гадна үлдээхгүй бөгөөд тэдний эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг нь сонсож байх төлөөллийг хангаж ажиллахаар М.Мурси бас амлалаа. Эрх чөлөө, шударга ёсны намын тэргүүн тэрбээр 30 шахам жил нэг хүний дарангуйллын дэглэм дор байсан Египетийн Төрийн толгойд “супермэний” засаглалын үе нэгэнт үеэ өнгөрөөсөн гэдгийг онцлон тэмдэглээд, цаашид тус улсад Ерөнхийлөгчийн алба гэдэг ганц хүний мэдэлд биш, бүхэл бүтэн институцийн хувиар ажиллах тогтолцоо байх болно гэжээ.
Х.Мубаракийн хаанчлалыг нураасан арабын хаврын өдрүүдээс 15 сарын дараа Египетийн түүхэнд анх удаа Ерөнхийл өгчийн ардчилсан сонгууль тавдугаар сарын 23-24-нд болж, албан ёсны дүнгээ уржигдар зарласан юм. Эхний шат ны дүнгээр М.Мурси 24.3 хувийн саналаар үлдсэн 12 өрсөлдөгчөө тэр гүүлж, Х.Мубаракийн үед Ерөнхий сайд байсан Ахмед Шафик 23.3 хувийн дэмжлэг хүлээж, II шатанд хүч үзэхээр болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн дээд хороо (ЕСДХ) эхний шатны санал ху раалтын дүнг зарлах өдөр Каир хотын гудамж талбайд олон мянган хүн цуглаж, энэхүү үйл явдлыг амьсгаа даран хүлээсэн юм.
Сонгуулийн дүнг зарлахын өмнөх өдөр Каирын Гиза дүүрэг дэх Шафикийн сонгуулийн штабын байрыг галдаж, компьютерийг нь эвдэн бусниулсан хэрэг гарсан. Египетийн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний командлагч асан, ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөний ид үед болон түүнийг намжсаны дараа Ерөнхий сайдаар зурвасхан ажилласан дээрх эрхмийг Төрийн тэргүүнд залах сонирхолгүй буйгаа сонгогчдын нэг хэсэг тийнхүү илэр хийлсэн хэрэг. Аюулгүй байдлын асуудлыг сонгуулийн кампанидаа тулгуур болгосон Ахмед Шафик, лалынхнаас тусгаар, ардчилсан засаглал тогтооно хэмээн амлаж буй М.Мурси нарын хэн хэнд дээрх хэрэг явдал египетчүүдийн нийтлэг хүсэл эрмэлзэл, амин сонирхлыг сануулсан дохио болов. Нөгөөтэйгүүр, шувтаргын санал хураалт хүртэл үлдэж буй хагас сарын хугацаанд хоёр нэр дэвшигч жин бангаа үлэмжхэн нэмэгдүүлэх шаардлага тулгарах нь эндээс харагдлаа.
Эхний шатны санал хураалтад ноцтой зөрчил, будлиан цөөнгүй гар сан талаар хэд хэдэн нэр дэвшигчээс гом дол мэдүүлсэн. ЕСДХ тэдгээр өргөдлийг авч үзээд, хэдийгээр зарим тойрог, хэсэгт зөрчил гарсан нь тогтоогдсон ч санал хураалтын дүнд нөлөөлөхүйц хэмжээнд байгаагүй гэж мэдэгдсэн байна. Исламын шинэчлэлийн төлөө либерал үзэл бодол илэрхийлдэг, Абдул Мо нейм Абул Фотух сонгогчдын олон хын дэмжлэг хүлээх найдлагатай нэр дэв шигчид тооцогдож байсан ч 18 хувийн саналаар дөрөвдүгээрт бичигдсэн юм. “Лалын ахан дүүс”-ийн он удаан жилийн хамтран зүтгэгч түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэний дараа “ахан дүүс” нь тангараг тасран, мань улс төрчид бие даахаас өөр зам үлдээгүй. А.Фотух Египетэд эрх чөлөөг хангаж баталгаажуулах, хууль ёс, шударга шүү хийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, боловсрол, шинжлэх ухааны судалгааг бэхж үүлж, Арабын ертөнц хийгээд бусад орноос Египетэд хөрөнгө оруулалтын үүд нээх гэсэн дөрвөн санааг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн юм.
2011 оны нэгдүгээр сарын бослогыг дэмжиж, Египетийн ардчиллын ард тулах хүчин болон зогсох нэгэн хэмээн Өрнөдөд өөрийгөө ойлгуулж чадсан А.Фотух эхний шатны санал хураалтыг худалдагдсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Египетийн сөрөг хүчний ахмад зүтгэлтэн, 2011 оны бослогын идэвхтэй орол цогчдын нэг, социалист үзэлтэй Хамдин Саббахи ч сонгуулийн үеэр будлиан гарсан гэж үзэж, саналын хуудсыг дахин тоолох шаардлага тавьсан билээ. АНУ, Израилийг шүүмжилдгээрээ алдартай, сэтгүүлч асан Х.Саббахи уг нь исламын нэр дэвшигчид (М.Мурси, А.Фотух) хий гээд хуучин дэглэмийн “хугархай буу нууд” (Гадаад хэргийн сайд асан, Арабын лигийн экс тэргүүн Амр Муса, А.Шафик)-тай харьцуулахад “алтан дундаж” гэж хэлэхээр боломжийн өрсөлдөгчид тооцогдож байсан. Харамсалтай нь, 700 мянган саналын дутуугаар II шатнаас мултарсан юм.
Шинэчлэлийн үзэлтэй А.Фотух, Х.Саббахи нар бие биеэ “хуулах” биш, нэг нь нөгөөгөөс ялгарахуйц кампани өрнүүлсэн бол ардчилсан сонгогчдын са налыг хоёр хувааж өөрс дийгөө “булшлахгүй” байсан биз. Мубаракийн дэглэмийг он удаан жил эсэргүүцсэн гэдгээрээ, бас Египетийн улс төрийн хамгийн зохион байгуулалттай машин бо лохын хувьд “Лалын ахан дүүс” тэдний алдаан дээр тоглож, нэр дэвшигчээ хурдлуулж чадлаа. Санал хураалтын үеэр 1500 гаруй ажиглагч ажиллана хэмээн эх сурвал жууд мэдээлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер сон гуулийн зөрчлийн асуудлаар ЕСДХ-ноос гаргасан дээрх тайлбарыг нотолж, олон улсын ажиглагчид ноцтой будлиан илрүүлээгүй гэж Каирт тэмдэглэсэн. Гэвч өдгөө засгийн эрхийг гартаа барьж буй Зэвсэгт хүчний дээд зөвлөл наад зах нь цэрэг, цагдаагийн алба хаагчдыг санал хураалтад оролцуулахгүй байх журмыг ханган, сонгуулийг цэвэр явуу лах амлалтаа биелүүлсэн эсэх нь асуултын тэмдэг дагуулж үлдэв.
Шинжээчдийн таамаглаж байсанчлан нэр дэвшигчдийн хэн нь ч 50 хувийн босго даваагүй энэ сонгууль харьцангуй тайван болж өнгөрлөө. Гурван долоо хоног үргэлжилсэн саяын сонгуулийн кампани сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй хурц өнгө, ихээ хэн эрч хүч дагуулснаараа онцлог.
Нэр дэвшигчид сур талчилгаандаа хэдэн зуун саяар нь мөнгө зарлагадсан. Нөлөө бүхий нэр дэвшигчдийг оролцуулсан телевизийн халз мэтгэлцээн түүхэндээ анх удаа зохиож, өрсөлдөгчдийн сурталчилгааны зурагт хуудас, самбар хотууын гудамжинд өнгө алаглан, телевиз, радиогийн станцууд эфирийн цагийнхаа чамгүй хэсгийг айсуй сонгуулийн асуудалд зориулсан гээд шинэ, содон, гэгээлэг уур амьсгал сүлэлдсэн санал хураалт боллоо.
Зарим шинжээчийн үзэж буйгаар, зургаадугаар сарын 16-17-ны шийд вэрлэх санал хураалтад тунасан хоёрын хэн нь ч ялагчаар тодорсон байг, цэргийнхэнтэй мөргөлдөхөөс зайлсхийж чадахгүй нь бололтой.
Өнөө цэргийнхэн Египетийн улс төрийн үйл явцад нөлөөгөө хадгалж үлдэхээр бүх хүчээрээ чармайж буй нь иргэний Засгийн газарт засаглалын жолоог шилжүүлэх тэдний амлалттай өдөр, шөнө хоёр шиг зөрчилдөж байгаа юм. Радикал исламчуудын төлөөлөл болох М.Мурси сүүлчийн шатанд ялбал тэртэй тэргүй хэврэгхэн буй Египетийн эдийн засагт хүнд цохилт авчирч мэднэ гэж ажиглагчид тэмдэглэж байна. Мубаракийг унагаж, шоронд хорьсноос хойш өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн үйл явц бүгд амар тайван бөгөөд сайн сайхан үр дагавартай байгаагүй. Арабын хаврын үймээн бужигнаанд сульдаж ядарсан төрх ард нийтийн дунд ажиглагдаж буй. Эсэргүүцлийн хөдөлгөөн үе үехэн шинэ хүчээр “тэсэрч”, эдийн засаг уруудсаар. Иргэний засаглалгүй харьцангүй удаан оршин тогтнож буй нь Египетийн нийгмийг өргөн хүрээнд хамарсан хямрал нөмрөх вий гэх болгоомжлол төрүүлж байгаа юм.
2010 онд Египет дэх гаднын шууд хөрөнгө оруулалт 6.4 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол, өнгөрсөн жил 500 сая ам.доллараас хэтэрсэнгүй. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрээс гадна тус улсын эдийн засгийн орлогын гол эх сурвалжид тооцогддог аялал жуулч лалын ашиг орлого гуравны нэгээр хумигджээ. Хувьсгалын дараа Египетийн нүүр тул сан энэхүү хүнд байдлаас Коран судар ч, либерализм ч гаргахгүй гэдэг байр суурийг ажиглагчдын нэг хэсэг хуваалцаж байна. Цэргийн нисгэгчээс, маршал, сайд хүртэл дэвшсэн 70 настай Ахмед Шафик армийн элиттэй илүү ойр холбогдсон гэдгээрээ М.Мурсигаас давж буй. Чухам энэ холбоо сүлбээ жирийн иргэдйн нэг хэсгийн хувьд тогтвортой байдал, авралын од болон харагдахыг үгүйсгэх газаргүй. Ер Египетийн цэргийнхэн Европын холбоо, Вашингтонтой сайн холбоотой, Өрнөдөд тэднийг мэддэг нь хямралаас улс орноо гаргахад арай хялбар байж мэднэ.
Египетэд шариатын хуулийг эргүүлж авчрахаар амласан 61 настай инженер М.Мурсийн хувьд эдийн засгийн хямралыг хэрхэн давах талаар мөрийн хөтөлбөртөө тодорхой санал дэвшүүлээгүй нь Мубаракийн “хамсаатнаас” түүнийг дээрдэх юмгүй болгосон. Эдгээр нөхцөл байдалтай уялдаж шинэ Ерөнхийлөгч тодорсны дараа Төрийн тэргүүн хийгээд гүйцэтгэх засаглалын дунд засаглалыг хуваах дүр зураг одооноос тодорч буй. Өөрөөр хэлбэл, засаглалыг Ерөнхийлөгч гартаа эзэн хүн шиг зангидаж дөнгөхгүй байж мэднэ. Төрийн тэргүүн цэргийнхний үгийг сонсож, ингэхдээ энэ харилцааг чимхлүүр тэнцвэрт байлгах хэрэгтэй болно. Хэрэв алтан дунджаас хазайвал улс төрийн хэвийн үйл явцыг гольдролоос нь хазайлгаж байдал бүр хүндэрнэ.
Х.ЭНХ