Хятадад олон хүүхэдтэй байхыг хуулиар хориглодог нь хүйсийн харьцаа алдагдахад хүргээд буй. Тус улсын Засгийн газрын баримталдаг “Нэг өрх нэг хүүхэд” бодлогыг халах шаардлагыг олон нийтээс удаа дараа тавьдаг ч мөрөөдөл хэвээр. Гэхдээ тус улсын Засгийн газраас 2015 оны сүүлч гэхэд Хятад улсад мэндлэх иргэдийн хүйсийн харьцааг тэгшитгэх зорилт тавьсан байна. Энэ асуудлыг Бүх Хятадын бэлгийн тэгш бус харьцааг арилгах асуудлыг авч хэлэлцсэн хуралдааны үеэр хэлэлцэж, шинээр төрж буй 100 охинд 120-130 эрэгтэй ногдохоор шийдвэрлэжээ. Уг тооцооны үр дүнд 2020 он гэхэд 24 сая хятад эр гэр бүл зохиох боломжтой болох гэнэ.
Ж.Биндэръяа