Италийн хойд хэсэгт орших Эмилия-Романья мужид 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос 10 өдрийн дараа мягмар гаригт дахин газар хөдөллөө. 5.8 магнитудын хүчтэй энэ удаагийн газар хөдлөлтөд 17 хүн амиа алдан, 300 га руй хүн гэмтэж бэртжээ. 14 мянган хүн орон гэргүй болж, “Феррари”, “Дукати” зэрэг автомашин үйлдвэрлэгч компани үйлдвэрлэлээ түр зогсооход хүрчээ. Газар хөдлөлтийн голомт Модена хотоос холгүй байсан байна.
Газар хөдлөлтийн голомтын бүсэд ойролцоогоор 10 км гүн ангал үүсчээ. Тус хотын Мирандола, СанФеличе, Кавеццо зэрэг дүүрэгт байшин барилгууд өмнөх газар хөдлөлтийн үеэр эвдэрсэн байсан учир хоёр дахь доргилтод тэсэлгүй бүгд нурсан аж. Сургууль, үйлчилгээний төвүүд түр хугацаанд үүдээ барьж, галт тэрэгний хуваарийг өөрчилсөн байна. Гамшгийн үеэр яаралтай тусламжийн газар руу маш олон хүн утасдсанаас, сүлжээнд нь доголдол үүссэн гэнэ.
Ерөнхий сайд Марио Монти ард түмэндээ хандаж гамшгийн үр дагаврыг арилгах арга хэмжээ яаралтай авна хэмээн мэ дэгдлээ. Тус улсын хойд хэсгээс гадна Милан, Венец хот, Австрийн хил орчимд ч чичирхийлэлт мөн мэдрэгджээ. Ита лийн Л’Акүила хотод 2009 онд болсон газар хөдлөлтөд 300 хүн нэрвэгдсэн ба түүнээс хойш байгалийн онц ноцтой аюул тохиогоогүй байсан билээ.
Г.САЙНЗАЯА