АНУ-ын эрдэмтэн Роберт Жарвик дэлхийн хамгийн жижиг хиймэл зүрх зохион бүтээж, 16 сартай хүүгийн амийг аварчээ. Уг хүүхдэд хиймэл зүрх шилжүүлэн суулгах хагалгааг Италийн нийслэл Ром хотын эх, хүүхдийн эмнэлэгт хийжээ. Төрөлхийн зүрхний өвчтэй хүү хэд хэдэн удаа мэс засалд ороод байжээ.
Улмаар зүрх нь бүрэн ажиллагаагүй болсон учир донор эрхтэн олох хүртэл 11 грамм, хиймэл металл зүрх суулгасан байна. Энэхүү төхөөрөмжийн ачаар тэрбээр өөрийнх нь зүрх зогссоны дараа 13 хоног амьдарсан аж. Улмаар эмч нар донор зүрх суулгасан юм. Металл зүрх нэг минутад 1.5 литр цус шахах чадвартай аж.
Насанд хүрсэн хүнд зориулсан хиймэл зүрх 900 грамм жинтэй гэнэ. Өмнө нь хиймэл зүрхийг амьтан дээр л туршиж байсан бөгөөд хүнд суулгаж эхэлснээр хүн төрөлхтөнд амьдрал бэлэглэх нэгэн үүдийг нээж байна.