Санхүүгийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт сэжиглэгдэж байсан Японы эрх баригч Ардчилсан намын экс тэр гүүн Ичиро Озаваг Токиогийн тойргийн шүүх өчигдөр гэм буруугүй хэмээн үзлээ. Японы нийслэлд газар худалдан авах талаар гэрээ байгуулахдаа намынхаа данснаас 400 сая иен (таван сая орчим доллар)-ийг хууль бусаар гаргуулах ажил зохион байуулсан хэрэгт ноён Озаваг буруутгаж байсан. Түүний гурван туслахыг энэ ажилд тусалсан хэмээн мөрдөгчид мэдэгдсэн ч “Мөнгийг санамсаргүй алдааны улмаас данснаас шилжүүлсэн. Манай дарга ийм зүйл болсон талаар мэдээ ч үгүй байсан” гэж туслахууд мэдүүлсэн аж.
Ичиро Озава ч өөрийн буруутайг хүлээн зөвшөөрөөгүй агаад “Энэ бүхэн намайг улс төрийн талбараас зайлуулах зорилготой үйлдэл” гэж няцааж иржээ. Ардчилсан нам сөрөг хүчин байсан 2006-2009 онд тэрбээр намаа тэргүүлж, Япо ны хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэгд тооцогдож явсан. И.Озаваг 2011 оны нэгдүгээр сард дээрх асуудалд холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд мөн оны аравдугаар сард шүүх хурал эхэлжээ.
Шүүх туслахуудынх нь хэргийг тусад нь авч үзсэн бөгөөд гэм буруутай үйлдэлд нь тэнсэн харгалзах ял өгсөн байна. Наран улсын хэвлэл мэдээллийн хэрэгс лээр өргөн мэдээлсэн шүүх ажиллагааны төгсгөлийн яллах дүгнэлт гаргах өдөр шүүхийн байрны гадна 2000 орчим хүн цугласан гэнэ. Шүүх хурал нээлттэй болсон тул цөөнгүй иргэн хурлын явцыг биечлэн сонирхох санаатай байсан аж.
Х.ЭНХ
Ардчилсан нам сөрөг хү чин байсан 2006-2009 онд Ичиро Озава намаа тэргүүлж, Японы хамгийн нөлөө бүхий улстөрчдийн нэгд тооцогдож явсан.