Өнгөрсөн ням гаригт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах байранд Францын тэргүүн хатагтай Карла Бруни ирсэн нь эхний шатанд түүний нөхөр ялагдал хүлээснээс илүүтэй анхаарал татав. Тэр бүсгүйг танихад тун түвэгтэй болсон байсан гэнэ. “The Daily Mail” сонинд бичсэнээр бол гоо сайхны мэс засал, түүний дотор үрчлээ арилгах эмчилгээ хийлгэсэн нь түүнийг танигдахааргүй болгож орхижээ. Тэрбээр Саркозитой суухаас өмнө байсан нөгөө аятайхан хатагтай биш болсон байв гэнэ.
Гоо сайхны мэс заслыг хэтрүүлбэл царай зүс, бие хаагаа яаж зэрэмдэглэдгийг дэлхий дахинд биетээр нь харуулсан Жоселин Вильденштайнтай 44 настай Карла Брунийг зүйрлэж байна. Энэ салбартаа тэргүүлэх зэргийн гэгддэг Америкийн нэг мэргэжилтэн ха тагтай Саркозийг тариа их шахуулснаас яг л жирх шиг харагдах болсон байна лээ гэж энэ оны нэгдүгээр сард хэлж байжээ. “Өнөө цагийн олон алдартан хоорондоо их адилхан харагдах болжээ. Тэд бүгд цулцгар хацартай, муур шиг нүдтэй” гэж тэрбээр хэлсэн байна.
Карла Бруни өнгөрсөн оны аравдугаар сард Саркозигийн охиныг төрүүлсэн шүү дээ. Тэд хоёул урьд нь хүүхэдтэй байцгаасан. Саркози бүр эхний авгайгаасаа хоёр, дараачийнхаас нь нэг хүүтэй. Карла Бруни болохоор нэгэн цагт учир ургуулж явсан философич Рафаэль Энтовений хүүг төрүүлсэн байсан.