Эрсдэлтэй төслүүдийг дэмждэг X-Prize санг байгуулсан Америкийн бизнесмэн Питер Диаман тис, сансрын анхны жуулчдын нэг Эрик Андерсон нар энэ төслийг үндэслэжээ. NASAгийн сансрын нисэгч байсан Том Жонс зөвлөхөөр нь ажиллаж буй аж. Энэ нь сансрын эрхэс дээр байгаа ашигт малтмалыг олборлох төсөл юм. Planetary Resources гэх уг төслийг хоёр хоногийн өмнө Сиэтл хотод танилцуулжээ.
Түлшний химийн найрлагад ордог олон бодис болон алт, цагаан алтны бүлгийн металлууд зэрэг ашигт малтмалыг санс рын биетүүдээс олборлохын тулд сансрын нисэгчгүй хөлөг ашиглахаар төслийг боловсруулагчид төлөвлөсөн байна. Тэндээс металл төдийгүй бас ус олж авах зорилготой аж. Диамантисын үгээр бол дэлхий дээр ховор байдаг металл болон эрдсийн асар их баялаг сансарт байгаа юм байна. Дэлхий орчимд байгаа нь мэдэгдээд буй 9000 шахам эрхсээс 1500 дээр нь очиход эрчим хүч зарцуулахын хувьд түвэгтэй биш, сарны л адил гэнэ. Сансрын эрхсүүд дээрээс баялаг олборлох нь хүн төрөлхтөнд асар их ашиг өгнө гэж Planetary Resourses үзэж байна.
Сансрын эрхэс дээр байгаа баял гийг олборлох ажлыг хийх ком пани Америкт нэгэнт бүртгэгдээд буй юм байна. Тус компани ч задгай сансарт ажиллах сансрын хайгуулын “Ar- Kyd-100 Series” хөлгийг бэлэн болгоод байгаа аж. Эдгээр төхөөрөмж эхний хоёр жилд ашигт малтмалын арвин нөөцтэй сансрын эрхсээ эрж олно. Төслийг зохиогчид сансарт байх түлшний өвөрмөц агуулахыг 2020 онд бий болгох зорилготой ажиллаж байна гэж BBC News мэдээлэв. Гэтэл хөтөлбөрийг хэ тэрхий өндөр өртөгтэй, түүнийгээ нөхөж чадахгүй гэж үзэж буй эрдэмтэн цөөнгүй байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ