Тагнуулын байгууллагын үйл ажиллагааны тухай нэгэн дурсамжийг уншигч та бүхэнд хүргэе. ...Би Сергейг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутан байхаас нь үерхсэн юм. Тэрбээр гадаадад байгаа манай хүмүүс дотроо их энгийн, даруу хүн байж билээ. Өндөр цэх нуруутай энэ залуу хуучирсан жийнс, “Адидас”-ын шаахай углачихсан гүйж явах. Энэ нь тухайн үед залуусын их шохоорхдог байсан хувцас л даа. Охидын харааг их булаана. Оюутан хүн өлсөж л явдаг юм хойно бидэн дээр ирж идэж уух нь цөөнгүй. Тэгэхдээ Сергей УАХХны орон тооны ажилтан байсан болохоор ЭСЯ дээр ирж надаас илүү цалин авна. Тэгсэн хэрнээ машинтай, байртай болох гэж мөнгөө хураадаг байсан уу, ядуу оюутан мэт харагдана.
Удалгүй Сергей маань Румыний элчин сайдын охин Сильвияд сайн болчихлоо. Цөхрөлтгүй ээрсээр байгаад Сильвиягийн сэт гэлийг эзэмдэж чадсанаар барахгүй, нөгөөх нь царайлаг орос залуу руу гүйгээд байх болчихов. Элчин сайд их ухаалаг хандав. Охиноо зэмлэсэнгүй, харин ч Сережатай танилцахаар урих нь тэр. Серёжа Элчин сайдын санаанд нийцсэн тул охинтойгоо уулзаж байхыг тө- дийгүй гэртээ ирж байхыг ч зөвшөөрөв. Хичээлийн дараа Сергей, ХБНГУ-аас ирсэн оюутан Питер бид гурав гадуур жаахан сэлгүүцдэг байв. Тэгж байтал Сухраб бидэнтэй нэг дэв. Эцэг нь “Мерседес”-”ээ унаж байхыг түүнд зөвшөөрсөн аж. Энэ бол Ираны ЭСЯ-ны 002 дугаартай машин байв. Сухраб машинтайгаа давхиад ирэхээр нь бид хамт хот орно. Гэтэл Иракийн тусгай албаны хан биднийг мөрдөөд байх шиг санагдах болсон тул бид Питерийн машинаар давхих болов. Нэг удаа хэсэг оюутан их сургуулиасаа холгүй, тансаг, цэмцгэр газар түрээсийн байр олж аваад тухлав. Багдадад “Free shop” байсан. Тэндээс доллараар авдар шар айраг, хэд хэдэн шил дарс авчихаж болдог. Оюутнууд ч ийм л юм авлаа. Тэд архи, виски авах талаар ер бодсонгүй. Ер нь орос оюутнууд юм уу, би л хааяа архи, виски авчирдаг байв. Бид хөгжим тавьж бүжиг хийлээ. Ууж гийгээгүй ч сайхан хөгжилдөв. Согтууруулах ундаа бага хэрэглэх юм уу огт хэрэглэлгүйгээр хөгжиж цэнгэж чаддаг нь өрнөдийнхний нэг онцлог л доо. Аль-Мустанасири их сургуульд ирсэн гадаадын олон оюутан ердөө л суралцах зорилготой байгаагүй нь удалгүй мэдэгдлээ. Тэдний ихэнх нь өөрийн орны тусгай албадад ажилладаг аж. Румыний Элчин сайдын охин харин тийм биш байв. Сухраб гэхэд л Ираны САВАК гэдэг тагнуулын байгууллагын Ирак дахь салбарын удирдагчийн хүү. Эцгийнх нь албан тушаал Ираны хувьд Элчин сайдаас илүү өндөр эд байлаа. Эцэг нь Ирак дахь Ираны бүх тагнуулыг “атгадаг” байв. Ираны шийтүүдийн шашны удирдагч, Шах нь эх орноосоо хөөчихсөн аятолла Хомейний харгис үйл ажиллагаа, урианы эсрэг эдгээр тагнуул тэмцдэг байсан юм.
Хомейни 1965 оноос Иракийн Нежеф хотод амьдрах болсон байлаа. Шийтийн анхны том лам, Шахын сөрөг хүчний удирдагч байсан Алигийн шарил энд байдаг аж. Түүнийг амьд байхад Зөвлөлтийн Элчин сайд то моохон баярын үеэр өөрийн байранд зохион байгуулдаг бүхий л арга хэмжээндээ урьдаг байж. Франц охин Мишель Францынхаа тагнуулын байгууллагад, унгарууд ялгаагүй өөрийнхөө улсын тагнуулын байгууллагад үйлчилнэ. Харин нэг япон охин л АНУ-ын ТТГ-ын төлөө ажилладаг байлаа. Өөрөөр хэлбэл, бүгдээрээ ажилтай. Заримдаа тэд манай гэрт цугларна. Тэгэхдээ авдар архи, хэдэн шил виски, жаахан хиам авчирна. Урьдчилан тооцоогүй зардалд зориулж надад бас 300 динар (иракийн мөнгө) өгнө. Сергей бид гурав нэгэнтээ салхинд явж байтал Питер маш чухал санал хэлэв.
Тэрбээр өөрөө ХБНГУ-ын Тагнуулын байгууллагын ажилтан бөгөөд нэрд гарсан алуурчин Абу Даудын байгаа газрыг мэдэх зорилготой аж. 1972 онд Палестиний алан хядагчид Мюнхенд болсон Олимпийн үеэр Израйлийн тамирчдыг алсан юм. Алан хядагчид бүгд баригдаж, шийтгэлээ хүлээсэн. Тухайн үед Иракт алуурчдыг бэлтгэх лагериудын нэгэнд нь байсан Абу Дауд энэ ажиллагааг удирдсаныг Герман, Израйлийн тагнуулын байгууллагууд хамтран ажиллаж тогтоожээ. ЗХУ-ын мэргэжилтнүүд ч тусалсан байна. Тийм учраас Зөвлөлтийн мэргэжилтнүүдээс чухам хэн гэдэг хүн Абу Даудын хэргийг мөрдөн шалгаж байсныг мэдэх нь Питерт чухал байжээ.
1972 оны Мюнхений олимпод оролцсон Израйлийн тамирчдыг олз лох үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулсан Абу Дауд өөрийг нь мөрдөөд байгааг мэдэж, түүнээс зугтаж 30 жилийн турш Арабын орнуудаар хэрэн хэсэж явна. “Олимпод оролцох гэсэн Палестиний хүсэлтийг ОУОХ хүлээж аваагүй тухай мэдээ олж үзсэн долоодугаар сарын 13-ны өглөө бидэнд энэ бодол төрсөн юм. Палестин гэж улс байхгүй гэж үзсэнээс Олимпийн хороо ийн татгалзсан юм билээ. Тийм болохоор ийм улс оршин тогтнож байгааг дэлхий дахинд харуулах сайхан шалтгаан. Тэр үед Палестинийг Өрнөд Иван та Иракийн шоронд таван жил сууна. Иракийн шорон Европынхоос их өөр. Гадаадын хүмүүс тэнд нэг жилээс илүү тэсдэггүйг хэлчихье. Тийм болохоор сайтар тунгаасан нь дээр биз. Маргааш энд 15.00 цагт уулзъя” гэдэг байгаа. Тэгтэл Питер аягатай шар айраг барьсаар ороод ирэв.
Тэрбээр Сухраб, түүний дагуул хоёрыг явахыг хүлээж байсан бололтой. САВАК-тай хамтарч ажиллах санал бидэнд тавьсныг мань эр мэдэж байв. Тэгээд үүнийг зөвшөөрснөөр ая тухтай, хангалуун амьдарна гэж бодохын хэрэггүй. Та нарыг эхний боломж гармагц л баривчилна гэж сануулаад, гурван паспорт гаргаж ирлээ. Нэгэн дээр нь миний, нөгөө дээр нь гэргийн минь зураг, сүүлчийнх дээр нь Сергейнх байна. Харин нэр нь шал өөр. Гарч явахыг зөвшөөрсөн тамгыг ч паспортууд дээр дарчихаж. “Ажлын өдөр эхлэхээс өмнө, өөрөөр хэлбэл ердөө өнөө шөнө Иракаас гарч яв. Бангкок руу онгоц нисэх гэж байна. Тайландад та нарт хэн ч саад хийхгүй. Цаашдаа яахыг дараа нь шийднэ. Манай алба та бүхнийг дэмжиж, сайн ажил, сайхан байр олж өгнө” гэснээ одоо энд амьдарч буй байрыг чинь САВАК аль хэдийнэ хараандаа авчихсан болохоор би чамайг аваад явна гэж Сергейд хэлээд, намайг харьж авгайгаа, хамгийн хэрэгтэй бага сага юмаа ав. Маш сэрэмж болгоомжтой бай. Эс тэгвэл амьдрал чинь өнөөдөр ч дуусаж мэднэ шүү” гэлээ. Миний амьдрал тэртээх 1978 онд ийн гэнэт эрс өөрчлөгдөж мэдэхээр болсон юм. Ингээд таван давхарт байдаг миний найзынд орж яах тухайгаа ярилцахаар болоод Сергей түрүүлээд явлаа. Хэсэг хугацааны дараа би яваад найзындаа ортол гэрийн эзэн ашгүй байж байна. Харин Сергей байдаггүй. Тэр ирээгүй гэнэ. Түүнийг надаас холдож, Питертэй хамт явахаар шийдсэнийг би ойлголоо.
Би нууц хаалгаар гарч ЭСЯ дээр очив. Найз Вилен маань манай руу зэвсэгтэй хоёр хүн явуулж авгайг минь хамгаалах үүрэг өглөө. Бид хоёр дарга (тагнах ажил хариуцсан) руугаа явлаа. Тэрбээр надтай уулзаж, болсон явдлын талаар сонсохыг хүсчээ. Дарга маань маш зөөлөн эелдэг байдалтай дорно зүгийн царайтай хүн байлаа. Намайг айхтар няхуур харснаа Сталиныхтай төстэй дуугаар -Өдий жил энэ албанд зүтгэхдээ тагнуулчийг (хоёр орон) давхар элсүүлэхийг анх удаа үз лээ. Бид их муу ажиллалаа. Бидний бэлтгэсэн мэргэжлийн хүмүүс тэнд оччихсон байсан бол ямар сайхан юм болох байв даа. За юу болсныг ярь даа гэв. Би бүгдийг эхнээс нь ярилаа.
Сильвиягийн толгойг Сергей эргүүлж чадсан төдийгүй эцгийнх нь санаанд нийцсэнийг дарга маань их таашаалаа. Тэгснээ Сергейг чухам тэр Румыний ЭСЯ орчимд хайх хэрэгтэй гэлээ. Намайг гэрт хүргэж өгөв. Гадаа дипломат дугаартай хоёр ч машин байв. Энэ шөнө ямар нэг юм тохиолдсонгүй. Сергей үнэхээр Румыний ЭСЯ дээр байжээ. Сильвиягаа албан ёсоор гуйж бүсгүй ч, эцэг эх нь ч зөвшөөрсөн байна. Маргааш нь Румыний далбаа хийсгэсэн машин эндээс гарч Ираны ЭСЯ-ыг чиглэв. Ираны Элчин сайд өөрийн биеэр угтаж авав. Ёслол хүндэтгэлийн чанартай хэдэн үг сольсны дараа хоёр Элчин сайд Сергей болон түүний эвдэлсэн машины талаар ярьж эхлэв. Тэгснээ Сергейг өөрийнх нь охинтой суух гэж буйг Румыний Элчин сайд хэлэхэд Ираны Элчин сайд баярласан гэж жигтэйхэн. Хос залууд шинэ “Мерседес” бэлэглэхээр амлалаа. Сергей, машин хоёрын тухай асуудлыг ийм маягаар шийдчихэв. Румыний Элчин сайд дараа нь ЗХУ-ын ЭСЯ руу очиж, Элчин сайдтай нэлээн удаан ярилцав. Түүнийг явмагц манай Элчин сайд бидний даргыг дуудаж уулзаад бас л удаан хамт байлаа. Румыний Элчин сайд ийнхүү хурцадмал байдлыг намжааж, бүх асуудлыг өндөр түвшинд нэгэн далайлтаар шийдэж орхилоо. Сайн хүргэнтэй болж, охиныхоо амьдралыг ч төвшитгөөд авав. Оросын УАХХны ажилтан Сергейг ийм маягаар Өрнөд рүү нэвтрүүлэх нь гэж бүгд болгоомжилж байсныг нь би хожим дуулсан.
Түүний хуримыг Багдадад тун явцуу хүрээнд ёслоод өнгөрснийг ч хэлэх үү. Харин хэн ч тэдэнд “Мерседес” бэлэглээгүй гэсэн. Хомейнийг улсаасаа гарч явахыг Иракийн удирдагч шаардсанаар тэрбээр 1978 оны эцсээр Францад очсон юм. 1979 оны хоёрдугаар сарын 1-нд Хомейни Тегеранд ирж исламын шинэ улсыг толгойлов. Ираныг Исламын БНУ хэмээн зарлаж Шахын үеийн бүх генерал, түшмэдийг цаазаллаа. Сухрабын эцэг туршлагатай тагнуулч хүний хувьд аль нэг аюул багатай улсад очсон байж мэднэ. Харин Иран улс Иракт байсан Элчин сайдаа эргүүлэн дуудаж Тегеранд ирүүлээд дүүжилж хороосон гэсэн. Иракт ч төрийн эргэлт болсон. 1979 оны зургаадугаар сард өөрийн садангийн Хасам аль-Бакрыг Саддам Хусейн ширээнээс нь шилжүүлэв.
Дараа нь түүнийг буудаж алсан юм. Ирак, Иран хоёр дипломат харилцаагаа таслаад зогсохгүй жил хагасын дараа тэдний хооронд сунжирсан, цус урсгасан дайн эхэлсэн билээ. Энэ материалыг Иван Львович Лукашев бичиж “Совершенно секретно” сонинд нийт лүүлснээс товчлон авлаа. Лукашев 1970 оноос Зөвлөлтийн армид ажилласан цэргийн мэргэжсэн офицер байжээ. Англи, араб хэлтэй тэрбээр Өмнөд Йемен, Ирак, Сири, Ливанд нэг бус удаа тусгай даалгавар гүйцэтгэж, байлдааны ажиллагаанд ч оролцож явсан байна.
Цэргийн орчуулагчийн ажлыг хилийн чанадад 10 жил хийж, 1995 онд чөлөөнд гарчээ. хайхардаггүй байсан болохоор Олимпийг үзэж буй 500 сая хүнд үзвэр бэлтгэхээр бид шийдсэн юм” гэж Абу Дауд хожим нь ярьсан байдаг. Палестиний алан хядах “Хар есдүгээр сар” хэмээх бүлэг 1972 оны есдүгээр сарын 5-нд Мюнхен дэх Олимпийн тосгоны нэг байшинг эзлэн Израйлийн Олимпийн багийн тамирчид, дасгалжуулагчдыг барьцаалсан байна. Алан хядагчид хоёр тамирчныг алчихаад бусдыг нь нисдэг тэрэгтэй хамт барьцаалжээ. Германиас цагдаагийн мэргэн буучид алан хядагчид руу гал нээсэн ч тавыг нь алснаас илүү бүтэлтэй юм болсонгүй. Эцэст нь барьцаалагдсан Израйлийн 11 тамирчин бүгд амь үрэгдэв.
Алан хядагчдыг олзолж авсан ч тэд удалгүй суллагдлаа. Гэлээ ч алан хядагчдыг олж устгахыг МОССАДын ажилтнуудад Голда Мейрийн тэргүүлсэн Засгийн газар тушаав. Уг гэмт хэрэгт ямар нэг байдлаар оролцсон арав гаруй палестин хүнийг нэг жилийн хугацаанд МОССАД-ын ажилтнууд хааяагүй устгалаа. Хожим нь Израйлийн Ерөнхий сайд болсон Эхуд Баракийн командалсан шилдэг тусгай анги 1973 онд алан хядах ажиллагааг захиалсан гурван этгээдийг олж устгав. Дээрх гэмт хэргийг үйлдэгсэд, түүнийг захиалагчид энэ маягаар нэг жилийн дотор амиа алдаж, ганцхан Абу Дауд амьд үлдсэн. Түүнийг олоогүй. Гэтэл тэрбээр Иракт манай гадаад тагнуулын албаныхны хяналтад бай жээ. ХБНГУ-ын Таг нуу лын алба Абу Даудыг хаана байж болохыг таамаглаж байсан ч барьж чадсангүй. ...19.00 цагт бид хоёр “Дананир” зоогийн газар очиж хоёрдугаар давхарт нь гараад байтал Сухраб ч ирэв. Тэгэхдээ урт үс тэй, хурц харцтай, шовх хамартай, тулалдах урлагийн өндөр түвшний чадвартайг нь гарынх нь хуруу аяндаа илтгэх нэг нөхөртэй хамт гээч. Түүнийг эцгийнхээ бие төлөөлөгч гэж Сухраб танилцуулав.
Тэр хүн нүх рүү ойчсон “Мерседес” машины зураг үзүүлээд үнэн хэрэг дээрээ хэн ингэснийг Сухрабын аав мэдэж байгаа гэлээ. Машин дор хаяж 80 мянган долларын үнэтэй. Түүнээс гадна Сергей жолоо барих эрхгүй байсан, Иракийн хуулиар ийм хэрэгт айхтар ял оноодог гэж тэр хэлэв. Түүгээр ч барахгүй намайг их сургуулийн оюутнуудыг гэртээ аваачсан, тэр үедээ согтууруулах ундаа их хэрэглэсэн гэж хэллээ. Оюутнуудын нэлээд нь, тухайлбал Сухраб 20 хүрээгүй настай, ийм явдлыг Иракт гэмт хэрэг гэж үзэх төдийгүй хатуу шийтгэдгийг надад дуулгав. Тэгэхдээ энэ бүхнийг шийдэх зам бий гэнэ. Тэгээд “Бүх насаараа хамтарч ажиллах тухай гэрээг САВАК (энгийнээр хэлбэл, Мохаммед Реза Пехлевийн засаглалын үед Улсыг аюулаас хамгаалах яам гэж байсан) фирмтэй байгуулчихвал машинтай холбоотой явдлыг орхиж болно.
Түүнээс гадна та нар сар болгон 500 динар (ЗХУ-ын Элчин сайдын цалин 300 динар байв) авна. Нарийн ширийн юмыг дараа ярилцъя. Үүнийг эс зөвшөөрвөл та нарын тухай баримтыг ЭСЯ-нд чинь өгнө. Тэгэхлээр та нарыг даруй Орос руу чинь явуулах гэх байх. Гэлээ ч Иракийн эрх баригчид та бүхэнд зөвшөөрөл олгохгүй, тэгээд Иракийн хуулиар шүүнэ. Та нарт дипломат халдашгүй дархан эрх байхгүй. Сергей чамд лав 15 жилийн ял өгнө.
Р.ЖАРГАЛАНТ