Их Британийн “Channel-4” телесувгийн мэдээний албаны сурвалжлагч Жонатан Миллер дагалдан яваа зураг авалтын хэсэгтэйгээ Бахрейнд баривчлагджээ. ИТАР-ТАСС мэдээлснээр, сэтгүүлчид тус улсад зохиож буй автомашины “Формула-1” уралдааны өнөө жилийн дөрөв дэх гараа болох “Бахрейний Гранпри”-г зохих зөвшөөрөлгүйгээр сурвалжлан үзүүлж байсан аж.
Бахрейний вант улсын эрх баригчид виз олгохоос татгалзсаны учир гаднын өөр олон сурвалжлагч энд сэтгүүлчийн визг үйгээр ажлаа явуулахад хүрсэн талаар “Channel-4” тэмдэглэсэн байх аж. Ж.Миллер одоогоор орон нутгийн цагдаагийн хэлтэс дээр байгаа агаад редакцтайгаа холбоо барьж буй гэнэ. Тэднийг саатуулах үеэр машиных нь жолооч болох нутгийн иргэн гэмтсэн гэж зарим эх сурвалж дурджээ.
Дээрх уралдааныг эсэргүүцсэн жагсагчид болон цагдаагийн хооронд ширүүн мөргөлдөөн гарснаас нэг өдрийн дараа “Бахрейний Гран-при” болсон аж.