Италид өндөр хурдны галт тэрэг анх удаа замын хөдөлгөөнд оролцож эхэлжээ. “Italo” хэмээн нэрийдсэн уг галт тэрэгний хамгийн эхний аялал Ромоос гараагаа авч, Неапольд үдэлсэн агаад цаг гаруйхан үргэлжилсэн байна. “Italo”-гийн эзэмшигч нь хувийн хөрөнгө оруулагчид аж.
Тэдний нийлж байгуулсан NTV компанийн Ерөнхийлөгч нь “Ferrari”-гийн тэргүүн Лукади Монтеземоло бол, Францын төмөр замын оператор SNCF шинэхэн компанийн хувьцааны 20 хувийг эзэмшиж байгаа ажээ. 200 метр урттай “Italo” цагт 360 км хүртэл хурдлах чадалтай.
Францын TGV хурдны галт тэрэгтэй харьцуулахад Италийн өндөр хурдны галт тэрэгний вагон өргөн агаад доторх суудал нь арьсан бүрээстэй, кино үзэх тусгай тасалгаатай зэрэг давуу талтай гэнэ.