Андерс Брейвикийг шүүх хурал Норвегт энэ сарын 16-нд эхэлсэн юм. Тэрбээр алан хядах ажиллагаа үйлдэж 77 хүний аминд хүрсэн билээ. Шүүн таслах ажиллагааны хоёр дахь өдөр Брейвик хэлэхдээ өөрийн үйлдлээрээ эх орондоо лалын шашин дэлгэрэхээс сэргийлнэ гэж найдсан бөгөөд боломж олдсон бол ийм хэргийг дахин хийх байсан гэсэн байна. Норвегийн түүхийн сүүлийн хагас зуунд байгаагүй дуулиантай шүүх хурал болж байна. Энэ шүүх хурлыг лав гурван сар үргэлжлэх болов уу гэсэн таамаг дэвшүүлцгээж байгаа.
Осло хотын төвд бөмбөг дэлбэлж, Утой арал дээр Ажилчны намын залуучуудын цугларалтын үеэр буун дуу гарсан 2011 оны долоодугаар сарын 22-ноос хойших есөн сарын туршид тус орон тэр аяараа шүүхийн хурал эхлэхийг хүлээсээр ирэв. Шүүх хурлыг анх удаа Норвег даяар телевизээр шууд харуулав. Өсвөр насны 69 хүний амийг хороосон алан хядагчийг шүүн таслах ажиллагааг олон түмэнд нээлттэй явуулах тухайд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сараар тогтохгүй хугацаанд хэлэлцсэн юм. Эцэст нь телевизийн дуранг шүүхийн танхимд байрлуулахыг зөвшөөрч харин Брейвикийн хийгээд өмгөөлөгчийнх нь үгийг олны сонорт шууд хүргэхийг хориглов. Мөн Брейвик хүмүүсийг хэрхэн буудсан бичлэгийг шүүх ху рал дээр үзүүлэх үеийн дуу авиаг дамжуулахгүй байхыг телевизийнхэнд үүрэг болгосон байна. Алан хядах ажиллагаа үйлдсэн өдрөө “би хийх гэснээ хийчихлээ, одоо зэвсгээ хаяхад бэлэн” гэж хэлж цагдаа нарт өөрийгөө тушаасан Брейвик анхны байцаалт дээр л хэргээ хү лээжээ.
Тэгэхдээ исламчлах үйл явцын аюул тулгараад байгааг харах Европын нүдийг нээх зайлшгүй шаардлагаар энэ хэргийг үйлдсэн гэж Брейвик хэлээд, өөрийгөө буруутан гэж үзэхээс татгалзав. Түүгээр ч барахгүй “ард түмнийхээ төлөө амиа өгөх” юм уу үлдсэн амьд ралаа шоронд өнгөрөөх нь дээд нэр төрийн хэрэг гэж мэдэгдэв. Алан хядах үйлдлээ “урвагчдад зориулсан анхааруулга. Би бол Норвегийн эсэргүүцлийн хөдөл гөөний төлөөлөл… Арван жилийн дараа гэхэд уугуул норвег хүн Осло хотод оршин суугчдын цөөнх нь болсон байх болно. Гараа хумхин суугаад ийм юмыг үзмээргүй байна” гэж тэр хэлжээ. Утой арал дээрх цугларалт “нөөц хувилбар байсан” гэж Брейвик хэлсэн нь санаанд оромгүй зүйл байлаа. Ажилчны намын залуучуудын жигүүрийг тэрбээр “угаагдсан тархитай гитлерюгенд”-тэй зүйрлэн үзэж байжээ. Гэх дээ энэ гэмт хэргээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Норвегийн сангаас жил бүр зохион байгуулдаг бага хурал дээр үйлдэхээр төлөвлөж байсан аж. Гэтэл Бага хурал нь
2011 оны гуравдугаар сард болсон бөгөөд энэ үед Брейвик өөрөө бод соноо хэрэгжүүлэхэд бэлэн биш байв. Тэгээд лалын шашинтнуудын гарт Европ дахин мөхөх, тийм учраас үүний эсрэг тэмцэх нь чухал болох тухай өөрийн үзэл баримтлалыг олон түмний сонорт хүргэхийг хичээв. “Лалын шашинтнуудын ихэнх нь сайн санаатай хүмүүс байдаг гэж ярьдаг нь огт худлаа, ердөө суртал ухуулга” гэж тэр хэлдэг байлаа. Түүний энэ үзэл бодлыг амьдралд хэрэг жүүлж байдаг хоёр ч байгууллага бий хэмээн шүүхийнхэнд хэлжээ. Ер нь Брейвик шүүхийнхэнтэй байх хугацаагаа 1500 хууд санд бичиж илэрхийлсэн “Европын тусгаар тогтнолын тунхаглал”-аа сурталчлахад зориулж байв. Түү нийгээ дээрх айм шигт хэр гийг үйлдэхээсээ өмнө хэвл үүлж амжсан бай жээ. Ихээхэн хэсгийг нь өөрийнхөө араас замнагчдад хан дуулсан Брей викийн “номлолд” “Хэрэв та үйл ажиллагааны да раа ямар нэг шалтгаанаар амьд үлдвэл өөрийг чинь баривчилна. Жинхэнэ тэмцэгч бол ингээд өнгөрлөө гэж бодож бо лохгүй. Баривчлагдсан нь сурталчилгааны ажлын чинь эхлэл” гэж өгүүлсэн байдаг аж. Брейвик өөрөө чухам энэ зарчмаа хэтэрхий сохроор мөрдөж байх шиг санагдана.
Тэрбээр 1979 оны хоёр дугаар сарын 13-нд дипломат ажилтан Йенс Давид Брейвик, эмнэлгийн сувилагч Венке Беринг нарын гэр бүлд төржээ. Харамсалтай нь эцэг, эх нь салж, Андерс нэг нас тай байхдаа ээж, өргөмөл эг чийнхээ хамт Ослод буцаж ирсэн байна. Венке Беринг хожим нь Норвегийн армийн хошуучтай суусан аж. Хэвлэлд бичсэнээс үзвэл Брейвикийн аав, ээж хоёр нь Ажилчны намыг дэмжэг байж. Гэтэл хүү нь тус намын залуу чуудыг алж хядлаа. Эцэг нь хүүгээ ийм аймшигт хэрэг үйлдсэнийг интернэтээс мэдчихээд түүнээс нүүр буруулж, Андер сийг амиа хорлох ёстой гэж мэдэгдсэн гэдэг. Одоо Андерсийн ээж, гурван эгчийнх нь аюулгүй байдлыг нь хангах үүднээс цагдаагийн хамгаалалтад байлгаж, хаягийг нь нууцалж байна. Андерс бага, дунд сургууль төгсөж, Менежментийн сургуульд интернэтээр суралцаж дээд боловсролтой болжээ.
Цэрэгт алба хаасангүй, цэргийн ямар нэг мэргэжил боловсролгүй байлаа. Хүнсний ногоо тариалах аж ахуйн нэгж байгуулсан нь бордоо олж авах зорилготой байсан бөгөөд дараа нь түүгээр дэлбэлэх төхөөрөмж хийжээ. 1990-ээд оны дундаас Брейвик улс төрийн ихээхэн идэвх гаргах болсон байна. 1997 оноос Дэвшлийн намын залуучуудын жигүүрийн үйл ажиллагаанд чармайлттай оролцох болов. Дэвшлийн нам нь Норвегийн зүүний чиглэлийн улс төрийн томоохон хүчин байлаа. 1999 онд Брейвик тус намд элсэж 2004 он хүртэл татвараа төлж байжээ. Залуучуудын байгууллагад нь 2007 он хүртэл орон нутгийн чанартай бага албан тушаалуудад ажиллаж ч байсан аж. 2000-аад он болж ирэхэл Брейвикийн үзэл бодол айхтар эрс болж, өөрийгөө “үндсэрхэг” гэж тодорхойлж, өнөө цагийн соёл, лалын шашинтнуудад ихэд таагүй хандах боллоо. Лалын шашинтнуудыг Норвегийн иргэний паспортаар халхавч лан “Аль-Кайда”-гийн алан хядагч сүлжээг дэмжиж байсан гэж Брейвик үздэг байв.
Бүр 2000- аад оны эхнээс тэрбээр зүүний үзэлтнүүд ардчилсан аргаар зорилгодоо хүрэхгүй гэж үзэх болсноос зэвсэг хэрэглэх нь чухал гэдэгт итгэх болсон байна. Тэгээд Сигурд гэдэг нууц нэртэй болж үндэсний үзэлт байгууллагад гишүүнээр элсэв. 2000-аад оны сүүлийн хагаст Брейвик интернэт-уулзалт гээчид идэвхтэй орол цох болж, энэ явцдаа Английн үнд сэрхэг, лалын эсрэг үзэлт “Английг хамгаалах лиг” болон “Европыг исламчлахыг зогсооно” гэдэг байгууллагын гишүүдтэй холбоо тогтоов. 2009 онд түүний үзэл санаанд үлэмж өөрчлөлт орж, протестант шашны сүм хийдэд тун таагүй хандаж, худалдааны төв гэж нэрлэж, лам хуврагуудыг нь Палестиныг дэмж - дэг жийнстэй хүмүүс хэ мээн шоолно. Хэвлэлд Брей викийг хуучинсаг үзэлд гүнзгий автсан, цагаачдын тоо нэ мэгдэхийг эсэргүүцдэг гэж онцлох болжээ. Залуудаа ийм байгаагүй аж. Ирээдүйн энэ алан хядагч “үхэл” гэдэг хочтой байв. Эцгийнх нь хэлснээр бол Андерс 16 нас хүртлээ улс төр сонирхож байсангүй. Шинэ нацист байгууллагад ч элссэнг үй. Харин Иммануил Кант, Адам Смит нарын бүтээлийг унших дуртай, улстөрчдөөс фашизмын эсрэг тэмцэгч Черчилль, өнөө цагийнхнаас Владимир Путин, Ромын хамба лам нарыг хүндэтгэж, тэдэнтэй уулзахыг хүсэж явдаг байна.
Брейвик өөрийн үзэл санааг 1500 хуудсанд багтааж илэрхийлснийг дээр өгүүлсэн. Оросын РИА “Новости” агентлагийн мэдээнд өгүүлснээр бол энэ тунхаглалын хаа зарим хэсгийг Америкийн алан хядагч Теодор Качинскийнхаас “зээлж авсан” аж. Тэгш эрхийг таашаахг үй, эмэгтэйчүүдийг гэртээ л сууж байх нь дээр гэж үздэг, бэлгийн гаж донг жигшинэ. “Европын тусгаар тогтнолын тунхаглал” хэмээх өөрийн үзэл баримтлалаар 12 минутийн видео бичлэг хийжээ. Тэр нь дөрвөн хэсэгтэй бөгөөд христос шашинт олонх яваандаа цөөнх болсон Косово, Ливан улсуудын тухай түүндээ өгүүлсэн байна. Европыг хамгаалагчдаар бас бахархжээ. Эндхийн Дундад зууны үеийн хаадын зэрэгцээ Влад Цепеш, I Николай нарын нэрийг дурдсан аж. Эцэст нь тэрбээр европчуудыг загалмайтны шинэ аян дайнд уриалсан байна. Тунхаглалаа Европын 1000 гаруй хувь хүнд илгээсэн аж. Хөршүүд нь болохоор Брейвикийг тайван дөлгөөн, төлөв томоотой, дуу цөөтэй ч гэсэн эелдэг хүн гэж 2011 оны долоо дугаар сарын 22-ноос хойш ч үзээд байгаа. Спорт сонирхоно, буудлагын клубийн гиш үүн байв. Бүжиглэнэ. Нө- гөө тунхаглалдаа өөрийнх нь бичсэнээр бол эмэгтэй хүнтэй ойртохоос зайлсхийдэг юм санж. Энэ нь төлөвлөснөө хэ рэгжүүлэхэд нь саад болохвий гэх болгоомжлолоос нь үү дэлтэй юм байна.
Тэгсэн хэрнээ алан хядах ажиллагаа үйл дэхийн өмнө “алжаалаа тайлахын” тулд загвар өмсөгч эмэгтэйд 2000 евро зарцуулсан гэж байгаа. Шоронгийн ганц хүний өрөөнд хоригдож байхдаа өөрийг нь хордуулж алахвий гэхээс айж, амиа хорлох бодол төрөх болсон тухайгаа холбогдох хүмүүст хэлж байжээ. Бас шоронгийн хоолыг өөрчилж, аллага үйлдэхээсээ өмнө өмсөөд зургаа авахуулж байсан хувцсыг нь авчирч өгч, интернэт рүү ордог компьютертэй болгохыг хүссэн байна. Гэмт хэрэг үйлдэхдээ Брейвик цагдаагийн ажилтны хувцастай, Glock-34 маркийн гар буу Ruger Mini-14 гэдэг кара бинтай байжээ. Энэ бууг дэлгүүрээс авахдаа буга алах гэсэн юм хэмээн хэлж байсан гэнэ. Хүний биенд нэвтэрч орсон хойноо задардаг, гэм тээж, сүйт гэх чадвар ихтэй сум сонгож авч хэрэглэжээ.
Түүнийг буу, сум худалдаж авсныг нь Норвегийн аюулаас хамгаалах алба мэдсэн ч төдийлөн тоогоог үй аж. Гатлага онгоцонд суухдаа хуурамч баримт бичиг үзүүлж, өөрийгөө нууц ал баны ажилтан, Ослод гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Утой арал дээр очиж холбооны хэрэгслийн техни кийн аюулгүй байдлын та лаар заавар өгөхөөр явж байна гэж хэлжээ. Амрагчдыг 17.30 цагт цуглуулаад шууд тэдэн рүү буудаж эхлэв. 1.5 цагийн турш буудчихаад арай гэж амжиж ирсэн цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэлгүй бууж өгсөн байна. Арал дээр дэг журам сахиулж байсан цорын ганц хамгаалагч одоо хэр нь олдохгүй байгаа гэнэ. Брейвик Осло хотод Засгийн газрын ордны ойролцоо алан хядах ажиллагаа үйлдэхдээ түрээсэлж авсан “Фольксваген” машин, дэлбэлэх төхөө- рөмж ашиг ласныг тог тоожээ. Машинаа зогсоолд тавихдаа тэрбээр цагдаагийн байгууллагын ажилтны хувцастай байсан болохоор хамгаалалтын албаныхны сэрэмжийг алдуулж чадсан байна. Дэлбэлэх төхөөрөмждөө хөдөө аж ахуйн бордоо болгож хэрэглэдэг догшин шүү гэдэг бодисыг ашиглажээ.
Түүнийг 6000 кг-ыг авснаасаа 500 кг-ыг нь хэрэглэсэн байна. Брейвик ногоо тарьдаг болохоор бордоо худалдаж авахад нь хэн сэжиглэх билээ. Дэлбэрэлт болсон газрын ойролцоох ба - рил гууд хоорондоо их ойрхон байсан нь учрах хохирол үлэмж байхад нөлөөлсөн аж. Хоёр удаагийн үйлдлээрээ Брей вик 77 хүний амь насыг хохи роосон юм.
Р.ЖАРГАЛАНТ