Францын Ерөнхийлөгчийн арав дахь удаагийн сонгуулийн санал хураалт өчигдөр тус орон даяар боллоо. Тэгэхдээ Дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байдаг Францын далайн чанад дахь нутаг дэвсгэр дээр энэ үйл явдал бямба гаригт тохиосон юм. Францын төрийн хамгийн гол суудлын төлөө арван хүн өрсөлдсөн. Санал хураахын өмнөх чансаанаас нь үзвэл сонгогчдын 50 хувийн дэмжлэгийг эдний хэн нь ч эхний оролдлогоороо авч чадахааргүй байлаа. Нэр дэвшигчдээс хоёрын “даваанд” өрсөлдөх хамгийн магадлалтай нь одоогийн Ерөнхийлөгч Николя Саркози, социалист Фран суа Олланд хоёр гэж ИТАРТАСС тэмдэглэсэн.
Ирэх сарын 6-нд болох хоёр дахь шатанд Олланд илүү боломжтой гэж үзэж буй. Францдаа хамгийн нэр хүндтэй со циалист улстөрч гэгдэж байсан, ОУВС-гийн тэргүүн асан Доми ник Стросс-Кан хормой хотны явдалд орооцолдсон 2011 оны хавар Олланд социалистуудын удирдагч болсон юм. Дараа нь хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөө Саркози энэ оны хоёрдугаар сарын дундуур зарлах хүртэл Олланд хэдэн сарын хугацаанд сонгуулийн өмнөх оноог яаралгүй цуглуулсан. Олланд, Саркози хоёрын хөтөлбөр биенээсээ нэг их хол ялгаагүй гэж шинжээчид тэмдэглэж байв. Социалист намын Олланд одоогийн Ерөнхийлөгчийн адил төсвийн орлого нь зарлагаасаа давахын эсрэг тэмцэх аж. Улсын өрийг 2017 онд ДНБ-ий 80.2 хувиас хэтрэхгүй байлгахаар тэд хөтөлбөртөө тусгажээ. Төсвийн зарлагыг 2015 онд 55.3 тэрбум евро байна гэж хоёул адилхан тооцоолсон байна.
Олланд нь өөрийгөө “эдийн засгийн өсөлт”-ийн Ерөнхийлөгч байна гэсэн бол Саркози төсвийн тэнцвэрийг хадгалахын тулд зарлагыг хорогдуулж “хатуу эдийн засгийн” Ерөнхийлөгч болно гэж зарлажээ. Санал хураахын өмнөх өдөр хоёр нэр дэвшигч амарчээ. Саркози бямба гаригийн өглөө Парис дахь өөрийн сонгуулийн штабын ажилт нуудтай товч уул залт хийсэн байна. Олланд 2001-2008 онд захирагчаар нь ажилласан, өөрийн хоёр дахь бага эх орон нь болсон Тюль хотод очиж, оршин суугчидтай нь албан бусаар уулзжээ. Бусад нэр дэвшигчид ч энэ өдрийг төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчдийнхээ дунд өнгөрөөх боломжийг ашигласан байна. Сонгуулийн эхний шатны дүнг өнөөдөр өглөө танилцуулна. Францын 44 сая сонгогч 85 мянган хэсэгт саналаа өгсөн.
Р.ЖАРГАЛАНТ