Хан-Уул дүүргийн X хороо, 230 дугаар цэцэрлэгийн урд энэ сарын 1-нд зам, тээврийн ноцтой осол гарч, 63 настай явган зорчигч амиа алдсан. Осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллагаас тогтоосон юм. Тэгвэл мөн л үүргийн 21 дүгээр хороо, Архивын ерөнхий газрын эсрэг талын замд энэ сарын 4-нд бетон зуурмагийн автомашин онхолджээ.
Тодруулбал, 34 настай нь том оврын автомашин жолоодож яваад “Hyundai Starex” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас “Hyundai Starex” маркийн автомашины жолооч Ч гэмтсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Осол гаргасан жолооч ь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж. Согтуурлын зэрэг нь 1.65 хувьтай гарсныг ТЦА-наас мэдээлэв. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргах тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болжээ.
Энэ оны эхний есөн сарын байдлаар ТЦА-ныхан 20 219 согтуу жолоочийг илрүүлсэн байна. Согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 48 хүн нас барсан аж. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч .Мөнхтуяа даргалж, НПГ-ын хяналтын прокурор .Оюунцэцэг, хохирогч компани болох “Наран групп”-ийн охин компанийн хууль ёсны төлөөлөгч Б.Замбага-Эрдэнэ, шүүгдэгч .Энхсанаа, түүний өмгөөлөгч Р.Булган нарыг оролцуулан хэлэлцсэн хурлаас “Наран кидс стор”-ын гүйцэтгэх захирал асныг гурван сая төгрөгөөр торгох ял оноохоор шийдвэрлэлээ.
Ч.Туяа