Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газрынхан нь дэмжлэг тусламж шаардлагатай иргэн, бага насны хүүхэд, яаралтай мэдээлэл солилцох иргэдэд зориулан “Итгэлтэй утас” ажиллуулж эхэлжээ.
Гар утас нь цэнэггүй, нэгжгүй болсон тохиолдолд болон тусламж дэмжлэг шаардлагатай үедээ итгэлтэй утсаар хоёр минут үнэ төлбөргүй ярьж болох юм байна. Уг суурин утсыг Төмөр замын цагдаагийн газрын төв байрны дэргэд байрлуулжээ. Одоогоор бага насны хүүхэд болон насан хүрэгчид нийлсэн 30-аад иргэн тус утсаар холбоо барьж, тусламж, дэмжлэг авчээ.