АНУ-ын Холбооны Нисэхийн Удирдлага(FAA) сансрын хөлгүүдийг туршихад хүнд суртал гарган, саад учруулаад байвал SpaceX хэзээ ч Ангараг гараг руу хүн нисгэж чадахгүй гэж тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.
Starship сансрын хөлгийн туршилт байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн дуу чимээний талаар 60 хоногийн нэмэлт зөвлөгөө авах шаардлагатай гэж FAA үзсэн тухай нэгэн хэрэглэгчийн нийтлэл дор "Хэрэв иймэрхүү маягаар үргэлжилбэл хүн төрөлхтөн хэзээ ч Ангараг гаригт очихгүй" гэж Маск тайлбар хийн Х хуудастаа бичжээ.
Есдүгээр сарын эхээр Маск мэдэгдэл хийхдээ, хоёр жилийн дараа анх удаа нисгэгчгүй Оддын хөлөг онгоцыг Ангараг гараг руу нисгэж, дөрвөн жилийн дараа анх удаа хүнтэй хөөргөх болно гэжээ.
“Starship” сансарын хөлөг онгоцыг Маскийн “SpaceX” компани бүтээж байгаа юм.
"Starship" сансрын систем нь олон талаар ашиглагдах бөгөөд төрөл бүрийн зориулалтаар дэлхийн тойрог замд нисгэгчтэй нислэг хийх, хиймэл дагуул хөөргөх, сар, Ангараг гариг, түүнчлэн алс холын сансрын биетүүдэд хүрэх нислэг үйлдэх боломжтой гэж үзэж байгаа аж.