Өнөөдөр Нью Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дэх чуулган эхэлж байна.
Энэ удаагийн чуулганаар энх тайван, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх анхны "Ирээдүйн дээд хэмжээний уулзалт” мөн уламжлалт дээд түвшний долоо хоног болох юм.
“Ирээдүйн дээд хэмжээний уулзалт”-аар “Ирээдүйн төлөөх пакт”, “Дэлхийн дижитал гэрээ”, “Ирээдүйн хойч үед зориулсан тунхаг” гэсэн гурван бичиг баримтыг зөвшөлцөх ёстой.
Энэхүү арга хэмжээ нь одоо цагийг хэрхэн сайн сайхан болгож, ирээдүйгээ баталгаажуулах талаар олон улсын шинэ зөвшилцлийг бий болгох зорилготой юм.
Шинэ чуулганыг Камеруны Ерөнхий сайд асан Филемон Янг даргална