Германы Дрезден хотын Каролабрюкийн гүүрний явган хүний хэсэг, трамвайн зам бүхий томоохон хэсэг нурж Эльба мөрөнд унасан байна. Энэ тухай Bild сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Ослын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй боловч дулааны хоёр том хоолой эвдэрсэн байна. Үүнээс болж хотын хэмжээнд дулаан хангамж тасалдах авул тулгарч болзошгүй юм
Гүүрний ойр орчмыг бүслэн, онцгой байдлын алба газар дээр нь ажиллаж байна. Ослын шалтгааныг хараахан зарлаагүй байна.