Алдарт дуучин Селин Дион АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг сонгуулийнхаа сурталчилгааны цуглаан дээр өөрийнх нь дууг хууль бусаар ашигласан хэмээн буруутгажээ
Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп 8-р сарын 9-ний Баасан гарагт Монтана мужид болсон сонгуулийн өмнөх цуглааны үеэр Дионы "My Heart Will Go On" хит дуугаа дуулж буй бичлэгийг үзүүлсэн байна.
Дионы багийнхан “X” хуудастаа /Твиттер/ нийтэлсэн мэдэгдэлдээ дуучны клип болон дууг "зөвшөөрөлгүй" ашигласан гэж мэдэгджээ.
“Селин Дион өөрийнх нь уран бүтээл нэн ялангуяа дууг "My Heart Will Go On" дууг “Иймэрхүү байдлаар хэрэглэхийг хэрхэн ч зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэлдээ онцолжээ.