Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан дөнгөж сая дууслаа. Өнөө жил улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглолоо. Тодорхой хэлбэл, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглосон билээ.
Ингээд есийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Б.Орхонбаяраар ес давж аваргаллаа. Гэвч наадамчин олон хөлийн цэцийн шийдвэрийг эсэргүүцэж дахиулахаар уухайлан хашхирсаар байна. Гэвч хөлийн цэц шийдвэрээ хэвээр үлдээв. Ингээд Увсын уугуул Н.Батсуурь Монгол Улсын дархан аварга боллоо. Б.Орхонбаяр аваргатай энэ зэрэгцэн барилдаж, 26 насандаа хоёр дахь удаагаа үзүүрлэлээ.