Сүхбаатарын талбай дээр танхайрсан БНХАУ-ын иргэний шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Тодруулбал, Долоодугаар сарын 03-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд гадаад улсын иргэн Сүхбаатарын талбайн гол хэсэгт зогсож байхдаа “Би Монголд ирээд байна, энэ залууг харахын тулд гэж Чингис хааны хөшөө рүү зааж, “Чи өвөг дээдэст минь яаж хандаж байсан шиг би одоо үр хойчид чинь тэгж хандах болно” гэж хэлж буй бичлэг нийтлэгдсэн.
Дээрх бичлэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас “О.Sh”-д Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл (Танхайрах)-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Brandon Shane O,NEAL-г 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан.