Монгол Улс энэ оны эхний таван сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортлоод байна. Ингэснээр өнгөрсөн оны мөн үеэс 21.6 хувиар давсан өсөлт үзүүллээ.
Эргэн сануулахад, Монгол Улс 2023 оны эхний таван сард 19.6 сая тонн нүүрс экспортолж байв.
Экспортын нүүрсийг боомтоор нь авч үзвэл, Гашуунсухайт боомтоор 12.7 сая.тн, Шивээхүрэн боомтоор 7.1 сая.тн, Ханги боомтоор 2.4 сая.тн, Замын-Үүд боомтоор 1 сая.тн, Булган боомтоор 1 сая.тн, Бичигт боомтоор 584 мян.тн, Хавирга боомтоор 7 мян.тн нүүрс тус тус экспортолсон байна.