Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар өчигдөр мэдээлэв. ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар “Хурдан морины уралдаан нь хэдийгээр үндэсний өв соёл боловч бид хүүхдийн амь, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах ёстой. 2024 оны эхний хагас жилийн байдлаар дөрвөн хүүхэд хурдан мориноос унаж нас барсан. Түүнчлэн гурван хүүхэд гэмтсэн. Орон нутгийн Засаг дарга нар уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд хангалтгүй ажиллаж байгаа. Тиймээс 11 заалт бүхий зөвлөмжийг холбогдох байгууллагуудаас хүргүүллээ. Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг 5-11 дүгээр сард зохион байгуулахыг хориглосон. Гэвч орон нутагт хориглосон хугацаанд уралдуулсаар л байна.
Сүүлийн үед орон нутгийн авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Энэ үед зам, тээврийн ослын тоо . Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ зориулалтын суудалд суулгаж, байнгын хараа хяналттай байх хэрэгтэй. Зам, тээврийн ослын улмаас 26 хүүхэд амиа алдаж, 605 хүүхэд бэртэж гэмтсэн” гэв.
Цахилгаан скүүтерийг 16-гаас дээш насныхан унаж хөдөлгөөнд орох ёстой. Гэвч мар ч хяналтгүйгээр ашиглаж, гэмтэж бэртэх нь элбэг. Ийм шалтгаанаас болж 65 хүүхэд гэмтэн ГССҮТ-өөр үйлчлүүлжээ. Тиймээс скүүтерийг автозамын хөдөлгөөнд хэрхэн оролцуулах стандарт баталж, мөрдүүлэх шаардлагатай гэдгийг дээрх байгууллагынхан онцоллоо.
Бэлтгэсэн А.Үүл