Агаарын тээврийг либералчилж, хямд тийз, хүртээмжтэй нислэгийг зорчигчдод санал болгохын тулд “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж ЗТХЯ-ны мэргэжилтнүүд мэдээлж байв. Тэгвэл тус яамны удирдлагууд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар интернэшнл эйрпорт” ХХК-тай зөвшилцсөний дүнд энэ чиглэлийн судалгааны ажлыг эхлүүлээд буй гэнэ.
Япон улсын зөвлөх үйлчилгээний “Ниппон коей” компани энэ ажлыг хариуцаж буй бөгөөд 2025 оны нэгдүгээр сар хүртэл судалгаа, үнэлгээ хийх нь. Үүний хүрээнд өдгөө “Чингис хаан” нисэх буудалд зорчигч, ачаа тээврийн урсгалыг сайжруулах, хүлээлт, саатлыг арилгах ажлуудыг үе шаттай хийж байгаа аж.
Бэлтгэсэн: Н.Мишээл