УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн санал хураалт дууслаа. МАН 93 689 санал, АН 83 753, ХҮН 23 857, Үндэсний эвсэл 11 228, ИЗНН 11 963, ШИНЭ нэгдсэн эвсэл 10 15788 Үнэн ба зав нам 7456, Бүгд найрамдах нам 3285, Иргэний хөдөлгөөний нам 3216 санал авсан байна. (22.20 цагийн байдлаар)
Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт МАН тэргүүлж одоогоор байгаа аж. Харин Баянгол дүүрэгт Х.Ганхуяг, Ж.Ганбаатар, Ж.Золжаргал нар тэргүүлж байна. Баян-Өлгий аймагт АН тэргүүлж байна.
Улсын Их Хурал(УИХ)-ын ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт хаагдсан. Энэ удаагийн сонгуулийн зохион байгуулалтын талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос ээлжит мэдээллээ танилцуулсан. Тус хорооны дарга П.Дэлгэрнаран "Санал хураалт дууслаа. 22:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж зогссон тул санал хураалт ийнхүү өндөрлөлөө. 69.3 хувьтайгаар дуусаж байна. Гэхдээ нэмэгдэж тооцогдох тоо бий.
Тухайлбал гадаадад байгаа иргэдийн саналыг авчирсан. Дээд давхарт тоолох бөгөөд дүнг дамжуулсны дараа мэдээлэл дээр нэмж, нэгтгэнэ. Улсын хэмжээнд байгаа 2,198 хэсгийн хорооноос дүнг явж дамжуулж байгаа буюу сүлжээгээр ороогүй байгаа хэсгийн хороодын сүүлийн хоёр цагийн ирцийг оруулна.
Санал хураалт амжилттай болж өнгөрлөө. Ирц 70 хувьтай гэж хэлж болохоор байна. 15 цагийн турш санал хураалтыг зохион байгуулах хэрэг зөрчлийн мэдээлэл ирсэн ч үүнд ноцтой зүйл байгаагүй. СЕХ дээр шийдэгдээгүй гомдол мэдээлэл байхгүй" гэв.