МАН болон АН-аас удаа дараа мэдээлэл хийж, нэгнээ мөнгө тараасан хууль зөрчсөн хэмээн мэдээлэл өгсөн. Тэгвэл цагдаагийн байгууллага энэ талаар баримт дэлгэлээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны зургадугаар сарын 28-ны өдрийн 13 цаг 40 минутад ”Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт мөнгө тараагаад байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч, шалгасан байна.
Шалгалтын явцад Тоёота приүс-20 маркийн тээврийн хэрэгслээс бэлнээр 1.700.000 төгрөг, 48 хуудас бүхий 800 орчим иргэний жагсаалтыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Уг мөнгө аль намын ухуулагчаас гарсныг тодруулан ажиллаж байна.