Санал хураалтын дараа бүх хэсэгт 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ. Хяналтын тооллогыг нам, эвслийн 30.000 ажиглагч хяналт тавьж ажиллах бөгөөд камерын дор зохион байгуулах аж.
Сонгогч иргэнд хоёр ширхэг саналын хуудас өгнө. Нэг нь нам, эвслийн нэртэй, нөгөө хуудас нь нэр дэвшигчийн нэртэй. Нам, эвслийн нэртэй саналын хуудаст зөвхөн нэг нам, эвслийн өмнө зууван дугуйг дүүргэн будаж саналаа тэмдэглэнэ. Харин нэр дэвшигчийн нэртэй саналын хуудас мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн өмнөх зууван дугуйг дүүргэж будаж саналаа тэмдэглэнэ. Илүү эсхүл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүй болно. Саналын нууцлалаа хадгалахын тулд хавтас ашиглах хэрэгтэй Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.