Пүрэв гарагийн үдээс хойш "Эдгар" нэртэй хар салхи Москваг дайрчээ.
20 минут хүрэхгүй үргэлжилсэн эл хар салхи том том модыг үндсээр нь булгалан, гэрлийн шонгуудыг унагаж, байшин барилгуудын дээврийг хуулж орхижээ.
Москва хотын эрүүл мэндийн газрын мэдээлснээр эл өдөр 35 хүн гэмтэж бэртсэнээс хоёр хүн нас барсан байна.
Түүнчлэн хотод 700 гаруй мод нурж, 300 гаруй машин эвдэрчээ.