Жүжигчин Мэттью Перриг санаатайгаар хордуулсан байх магадлалтай гэж Лос Анжелесийн цагдаа нар мэдэгдэв.
Бүхэл бүтэн нэг үеийн домог болсон “Найзууд” цуврал киноны од Мэттью Перри 2023 оны 10-р сарын 28-нд 54 настайдаа таалал төгссөн юм. Албан ёсны мэдэгдлээр түүнийг мансууруулах бодис хэрэглэсний улмаас зүрхний шигдээс болсон хэмээсэн.
Гэхдээ мөрдөн шалгах ажиллаагаар жүжигчний үхлийг санасмаргүй зүйл биш бөгөөд хэн нэгэн түүнийг кетаминаар зориудаар хордуулсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хэргийн сэжигтэн нь тодорхой болсон ч цагдаагийнхан нэрийг нь нууцалж байна.
Эх суврвалжийн мэдээлж буйгаар тэр нь олны танил эмэгтэй бөгөөд алдартай жүжигчний эхнэр гэнэ.
Сэжигтнийг саатуулан, гэрт нь үзлэг хийж, зөөврийн компьютер, гар утсыг нь хураан авчээ.
Өнгөрсөн тавдугаар сард цагдаа нар мөрдөн шалгах ажлын явцад Холливудын оддын дундаас Мэттью Перрид хар тамхи зарсан хүмүүсийг хайж байгаа тухай мэдээлэл гарсан.