Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газраас “Бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын сургалт”-ыг энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын 40 орчим алба хаагч хамрагдаж байгаа юм.
Бичиг хэрэг, архивын ажилтнуудад албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт, түүнд мэдээллийн технологийг ашиглах, байгууллагын удирдлагын баримт бигийн хадгалалт, хамгаалалтын талаар болон шинээр батлагдсан хууль эрхзүйн орчны талаарх мэдлэг олгож байна.
Мөн Онцгой байдлын байгууллагын отгон анги болох ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцлаа.