Тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Онон голын эхээр, Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Цагаантуруут, Богд, Чигэстэй, Булган, Онги голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдсэн бол Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчмоор үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.