Тайландад агаарын температур 52 хэм давж, урьд өмнө байгаагүй ихээр халаад байна. Хэт халалтын улмаас 61 хүн амь үрэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдлээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хөдөө аж ахуй эдийн засгийн чухал хэсэг болох зүүн хойд хэсэгт амьдардаг байжээ.
Сүүлийн хэдэн долоо хоног үргэлжилсэн хэт халалтын улмаас Бангкок болон бусад олон хотод шөнөдөө 30 хэм дулаан байна. Харин үд дунд тогтмол 50-иас дээш хэмд хүрч буй аж. Тиймээс хүмүүсийг аль болох гадаа гарахгүй байхыг эрх баригчид анхааруулж байна.
Харин НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас Ази тив дэлхийн дунджаас илүү хурдан дулаарч байгааг. Тайландаар тогтохгүй Бангладеш, Вьетнам, Мьянмар, Филиппинд мөн ер бусын өндөр температур ажиглагджээ.
Эх сурвалж: Бангкок ньюс