Палестинд "шинэ эрх ба эрх мэдэл” олгох тухай тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн гишүүн 143 улс дэмжиж, есөн улс эсэргүүцэж, 25 нь түдгэлзсэнээр баталжээ. Санал хураалтаар Палестин нь тус байгууллагын 194 дэх гишүүн болох эрхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ нь Палестиныг гишүүнээр элсүүлэх хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд илгээнэ гэсэн үг юм. Өнгөрсөн сард Аюулгүйн Зөвлөлд өргөн мэдүүлсэн Палестины хүсэлтийг Ерөнхий Ассамблейн гишүүн орнууд өргөнөөр дэмжсэнийг үл харгалзан АНУ хориг тавьсан ба одоо дахин хориг тавих төлөвтэй байна. Хэрэв Палестин бүрэн эрхт гишүүн болбол Палестины тусгаар тогтнолыг бодитоор хүлээн зөвшөөрсөн хэрэг болох бөгөөд үүнийг АНУ-ын холбоотон болох Израил эсэргүүцэж байгаа юм. Палестин 2012 оноос хойш НҮБ-д санал өгөх эрхгүй ажиглагч байсаар ирсэн.