Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх Армийн хамтарсан “Талын түнш-2024” тактикийн хээрийн сургуульд оролцох Хятадын талын бүрэлдэхүүний эхний цуваа сургуулийн районд хүрэлцэн ирлээ. Тус бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, техникийг Монголын талаас оролцох сургуулийн удирдлага “Зүүнбаян” төмөр замын өртөөнд угтан авч, Монгол Улсад тавтай морилохыг урьсан юм.
Үргэлжлүүлэн тус хамтарсан сургууль явагдах газар орон нь манай улсын өмнөд бүсэд хамаардаг, говь хээр хосолсон нутаг болохыг тодотгоод, сургуулиа хамтран явуулж, дэвшүүлсэн сургуулийн зорилгоо хамтын хүчээр амжилттай биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.
Үүний дараа Хятадын талаас сургуульд оролцох бригадын захирагчийн орлогч хурандаа Зюй Цици өнө мөнхийн найрамдалт монгол цэргүүд халуун дотноор угтан авч байгаад баярласнаа илэрхийлж, уламжлалт сургалт, дадлагыг үр дүнтэй зохион байгуулахын төлөө хичээх болно гэдгээ онцлов.
Эх сурвалж: ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн алба