Зэвсэгт хүчний алба хаагчид үндсэн үүргээс гадна нийслэл, аймаг орон нутагт гамшиг, осол, үер ус, зуд турхан тохиолдож, яаралтай авран хамгаалах, хор хохирлыг арилгах, дэмжлэг үзүүлэх шаардлага гарах бүрт тусламжийн гараа сунгадаг билээ.
Энэ удаа ч Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаяраар ахлуулсан усчин дайчид ЗХЖШ-ын даргын тушаалаар Архангай аймгийн Хайрхан сумыг зорилоо.
Хайрхан сумын төвд байрлах Хүнүй голын модон гүүр шар усны үерийн улмаас нурж, орон нутгийн иргэд, мал сүрэг, техник хэрэгсэл нэвтрэх боломжгүй нөхцөл үүсжээ.
Иймд Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн томилгоот бүлэг Хайрхан сум руу хөдөлгөөн үйлдэж очоод яаралтай арга хэмжээ авч, 5 дугаар сарын 01-ний өдөр гэхэд Хүнүй голын хүнээр ихээр зорчиж, нэвтэрдэг хэсэгт хөвүүр гүүрийг угсран түр байрлуулж, хүн, техникийг саадгүй нэвтрүүлж эхлээд байна. Орон нутгийн удирдлагууд болоод Хүнүй голын хоёр талд саатаад байсан малчид, тээвэрчдээс усчин дайчдад талархал дэвшүүлсээр байна.