Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 2-24 байрны орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.Тодруулбал, дээрх байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг аж. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газар уг байршилд борооны ус зайлуулах 410 метр шугам угсралтын ажлыг эхлүүллээ. Ингэхдээ шүүрт худаг 18, үзлэгийн худаг 6, шингээх худаг 5-ыг хийж, угсрахаар төлөвлөжээ.