ОХУ-ын Буриадын Иволгинский дүүрэгт 11 амины орон сууц үерт автаж, 22 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн шалтгааныг Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэнтэй холбон тайлбарлалаа. Тодруулбал, Сэлэнгэ мөрний урсгал бөглөрсөнтэй холбоотойгоор Улаан-Үд хотод 35 айлын орон сууц үерт автсан тухай тус хотын захирагч мэдээлсэн байна.
Гуравдугаар сарын сүүлчээс эхлэн ОХУ-ын Оренбург муж, хил залгаа Казахстаны хойд бүс нутаг шар усны үерт автаад буй. Оренбургт эхэлсэн шар усны үер энэ долоо хоногоос зэргэлдээ Тюмень, Курган мужуудад үргэлжилсээр байна.
Эх сурвалж: The Moscow times