Өчигдөр буюу пүрэв гарагт Мадагаскарт халуун орны Гамане хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж олон зуун айлын орон гэр сүйдээд байна. Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ. Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
Бүгд найрамдах Мадагаскар улс Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөв дэхь том арал улс юм. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбар нь тус улсын эдийн засгийг бүрдүүлдэг. Мадагаскар ургамал, амьтдаар хосгүй баян. Тус арал дээр буюу Мадагаскар улсад дэлхийн ургамал, амьтны төрөл зүйлийн 80 хувь нь байдаг. Иймээс, Мадагаскарыг «бяцхан тив» гэж үзэх нь ч бий. Зэрлэг байгалийн аялал сонирхогчдын хувьд диваажин л гэсэн үг юм.
Эх сурвалж: Agence France-Presse