Энэтхэгийн шатрын холбооноос Ченнай хотод зохион байгуулсан, эмэгтэй их мастеруудын тойргийн тэмцээнд манай улсаас А.Энхтуул, Ү.Үүрийнтуяа нар оролцож буй юм. Тус тэмцээний долоодугаар тойргийн тоглолтод тэд учраа таарахад А.Энхтуул хожлийн тоогоо ахиулж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Наймдугаар өрөгт тэрбээр өрсөлдөгчөө хожиж, 5.5 оноотой дэд байрт бичигдсэн. Тэгвэл Ү.Үүрийнтуяа 3.5 оноотой VI байрт жагсжээ. Ташрамд дуулгахад, их мастер А.Энхтуул Тайланд улсын “The rooky” шатрын академийнхны урилгаар өнгөрсөн сараас эхлэн хамтран ажиллаж байна. БНХАУ-ын Шанхай хотын шатрын академид ажиллаж байсан тэрбээр тус улсын өсвөр үеийн тамирчдад цахим буюу алсын зайны сургалт явуулдаг аж.