Бразил улсын томд тооцогдох Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж үер буужээ. Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотуудын удирдлагууд мэдээлэв.
Эспирито Санто хот нийт 25 мянган оршин суугчтай бөгөөд тус хотод 15 хүний амь эрсэджээ. Амь насаа алдсан иргэдийн тоо өчигдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 27 байсан бөгөөд энэ тоо цаашид ч өсөж магадгүй талаар Associated press мэдээлсэн байна.