Америкийн тэрбумтан Илон Маск “Neuralink” компанийн бүтээсэн хараагүй хүмүүст харах боломжийг олгодог тархины суулгацын талаар мэдэгджээ.
“Blindsight бол “Neuralink” компанийн Telepathy-ийн дараах бүтээгдэхүүн юм... Амьдарлдаа хэзээ ч юу ч харж байгаагүй сохор төрсөн хүн байсан ч хараа орно гэдэгт бид итгэж байна” гэж тэрбээр X хуудастаа бичсэн байна.
Түүний хэлснээр суулгацыг хэдийн сармагчин дээр туршиж эхэлжээ.
“Neuralink”-ийн бүтээсэн Telepathy суулгацыг хийлгэсэн анхны хүний биеийн байдал сайн байгаа гэж тэрбумтан нэгдүгээр сард мэдэгдсэн.
Тэрхүү суулгац нь бодлын хүчийг ашиглан ухаалаг утас эсвэл компьютерийг удирдах боломж өгдөг аж. Өөрөөр хэлбэл үндсэндээ гар, хөлөө ашиглах чадвараа алдсан хүмүүст зориулж бүтээгджээ. Өмнөх өдөр нь суулгац суулгасан анхны өвчтөн бодлынхоо хүчээр шатар тоглодгийг харуулсан.
Маскийн хэлснээр, төхөөрөмжийн ажиллагааны талаарх анхны мэдээлэл нь маш их ирээдүйтэй үр дүнг харуулжээ .
Саяхан “Telepathy” төхөөрөжийг суулгуулсан анхны өвчтөн бодлын хүчээр шатар тоглож харуулсан юм.
Neuralink нь 2016 онд Илон Маскийн байгуулсан нейротехнологийн компани юм